Цөөн үгээр:
  • Өнөөдөр ногоон автобусны тендерийг шалгах түр хороо хаалттай хуралдана
Я.Санжмятав: М.Энхболд гэж хувь хүндээ биш, төрийн гацааг гаргах гэж л гарын үсэг зурсан
5 жил өмнө   724
УИХ-ын дарга М.Энхболдыг ёсзүйн хариуцлагаа хүлээн, албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр огцрохыг шаардсан бичигт УИХ-ын дэд дарга Я.Санжмятав гарын үсгээ зураад буй. Үүнтэй холбогдуулан, УИХ-ын гишүүн Я.Санжмятаваас тодруулга авлаа.
 
-Та ямар шалтгаанаар  УИХ-ын даргыг огцруулахад шаардлагад гарын үсэг зурсан бэ?
 
-Би аль нэг бүлэглэл рүү орсон ч юм уу, гомдсон юм байхгүй. Хамгийн гол нь парламентын гацаа, Засгийн газрын гацааг гаргаж байж, Монгол төрийн ажил явахгүй бол хүнд байна. Би сарын өмнө нэг л буруу тийшээ явчихлаа. Зөвшилцлөө хийгээч ээ. Төлөөлөл гаргаад уулзаач ээ гэж хэлсэн. Уулзаад үр дүнд хүрсэнгүй. Төрийн гурван өндөрлөг одоо уулзах хэрэгтэй. Энэ ганцхан М.Энхболдын асуудал биш. У.Хүрэлсүхийн ч асуудал, Х.Баттулгын ч асуудал. Бүхэлдээ Монгол төрийн асуудал. Тиймээс Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хуралдаж асуудлыг нэг тийш нь болгох хэрэгтэй. Тиймээс ч гарын үсэг зурсан.  М.Энхболд гэж хувь хүндээ биш, төрийн гацааг гаргах гэж л гарын үсэг зурсан
 
-УИХ-ын даргыг огцруулснаар төрийн ажил гацаанаас үнэхээр гарах юм уу?
 
-Хуулиа хараад суугаад байвал төр гацаанд орно. Үүний шийдлийг гаргах ганц хүн нь М.Энхболд. өргөдлөө өгөх л асуудал байх болохоос Цэцээр хэлэлцэнэ гэвэл нэлээд хугацаа шаардана. Парламентын олонх нь нэг талдаа байгаа учраас дэд дарга нь дуугүй суугаад байж болохгүй. Ярилцаад нэг талдаа гармаар байна шүү дээ. Магадгүй намайг гарын үсэг зурсан болохоор тэр 38 хүн надтай уулзаад ямар гарч, гаргалгаа байна гээд ярина гэсэн зөвшөөрлийн бичиг гэж ойлгох хэрэгтэй.
 
-Тэгэхээр та чуулганы хуралдаандаа цаашид суухгүй гэсэн үг үү?
 
-Мэдээж. Гэхдээ УИХ-ын дэд даргын хувьд гарын үсэг зурах хүнд байсан. Өөртэйгөө зөвлөлдсөн.
 
-“Эрдэнэт” үйлдвэрийг шалгах ажлын хэсэг байгуулагдаад удаж байна. Ажлын хэсэг хэзээ дүгнэлтээ танилцуулах вэ. Энэ ондоо багтах уу?
 
-51 хувийг барьцаалаад есөн удаа зээл авсан. Бид бүх материалтай танилцсан. Гэхдээ бид УИХ руу оруулбал үр дүн гарахгүй. Засгийн газарт өдөр өдрөөр нэмэгдэж байгаа хүүн дээр ажиллаач гэсэн боловч дорвитой алхам хийсэнгүй. Дипломат харилцаагаар Стандарт банкны төлөөлөлтэй уулзах хүсэлт тавьж байгаа. Арбитрын шүүхийн шийдвэр гарсан ч гарах гарц нь юу вэ гэдгийг бодох хэрэгтэй. Мэдээж хэрэг шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй биш биелүүлнэ. Ш.Батхүү байцаагдаж байна. Хэрэг боогдоод ирсэн үед л тайлангаа УИХ руу оруулъя гэж бодож байгаа.
 
-Одоогийн байдлаар алданги хэд болсон бэ?
 
-Өдөр бүхэн алданги нэмэгдэж байгаа. Гэхдээ хэлцлийн хүрээнд шийдэх хэрэгтэй байгаа юм. Ингэхийн тулд 49 хувийг эзэмшиж байгаа хүмүүс ашгаа ч, алдагдлаа ч үүрэх ёстой. Энэ ганц 51 хувийн асуудал биш. Монголын асуудал. Засгийн газар Шадар сайдаар ахлуулсан ажлын хэсэг мөн гаргасан юм билээ.
 
А.ЦЭЛМЭН
Я.Санжмятав: М.Энхболд гэж хувь хүндээ биш, төрийн гацааг гаргах гэж л гарын үсэг зурсан
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0