Цөөн үгээр:
  • С.Зориг агсны амиа алдсан хэргийг нууцаас гаргахыг шаардаж, ҮАБЗ-д хандана
  • Ачит Ихт” ХХК 34 хувиа эзэмшүүлэхэд бэлэн
МАН-ын бага хурал эхэллээ
5 жил өмнө   611
МАН-ын Бага хурал өнөөдөр /2018.12.19/ 11.00 цагт товлогдсон, гэхдээ хараахан эхлээгүй гишүүдээ бүртгэж байна. Тус хурлын эхэнд намын дарга У.Хүрэлсүхийн мэдээллийг сонсох бол түүний дараа Хяналтын ерөнхий хорооны мэдээллийг сонсч, намын дүрмийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэх юм байна.
 
Мөн Бага хурлаар Удирдах зөвлөл болон Бага хурлын гишүүдээс зарим гишүүдийг чөлөөлөх, нөхөн томилох асуудлыг хэлэлцэхээр товлоод буй. Мөн сүүлийн үед МАН дотор үүсээд буй улс төрийн нөхцөл байдал болон бусад асуудлыг хэлэлцэхээр товложээ.
 
Эх сурвалжийн мэдээлж буйгаар эхний ээлжинд долоон гишүүнийг Бага хурлын гишүүнээс чөлөөлөх бөгөөд үүнээс тав нь УИХ-ын гишүүн юм байна. Гэхдээ Бага хурлын гишүүнээс зарим гишүүдийг хасвал М.Энхболдын талын гишүүд бүгдээрээ хасагдсан нь дээр гэдэг байр суурь баримтална гэж ярилцжээ.
 
Бага хурал 369 төлөөлөгчтэй. Удирдах зөвлөл болон намын даргын санал оруулснаар асуудлыг хэлэлцэнэ. Бага хурлын өмнө Удирдах зөвлөл хуралддаг уламжлалтай ч энэ удаад хуралдсангүй.
 
А.ЦЭЛМЭН
МАН-ын бага хурал эхэллээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0