Цөөн үгээр:
  • Өнөөдөр ногоон автобусны тендерийг шалгах түр хороо хаалттай хуралдана
ЗТХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын албанд С.Батболд тэнцжээ
5 жил өмнө   878

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Зам тээврийн хөгжлийн яамны удирдлагууд шил дараалан гарсан хэргүүдээс үүдэн ёсзүйн хариуцлага хүлээж, үүрэгт ажлаа хүлээлгэн өгсөөр нилээд хугацаа өнгөрсөн байна. Тодруулбал, ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнэ, дэд сайд Б.Цогтгэрэл, Төрийн нарийн бичгийн дарга Ж.Бат-Эрдэнэ нар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн. Үүний дараа ЗТХЯ-нд томилгоо хийгдэж, ЗТХ-ийн сайдаар УИХ-ын гишүүн Я.Содбаатар, дэд сайдаар УБТЗ-ын орлогчоор ажиллаж байсан Л.Халтар, харин Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр ЗТХЯ-ны Бодлого, төлөвлөлтийн газрын даргаар ажиллаж байсан Р.Мэргэнийг томилсон билээ. Энэ хугацаанд Төрийн албаны зөвлөлөөс ЗТХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд сонгон шалгаруулалт явуулж, улмаар сонгон шалгаруулалтад С.Батболд тэнцжээ. Тиймээс Төрийн албаны зөвлөлөөс сонгон шалгаруулалтад тэнцсэн С.Батболдын материалыг шинэ он гарахын өмнөхөн Засгийн газарт хүргүүлсэн байна. Одоо Засгийн газрын хуралдаанаар С.Батболдыг баталгаажуулж, Төрийн нарийн бичгийн даргаар томилох эсэхийг шийдэх аж. Тэрээр өмнө тус яамны Автотээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргаар ажиллаж байв.

А.ЦЭЛМЭН

ЗТХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын албанд С.Батболд тэнцжээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0