Цөөн үгээр:
  • С.Зориг агсны амиа алдсан хэргийг нууцаас гаргахыг шаардаж, ҮАБЗ-д хандана
  • Ачит Ихт” ХХК 34 хувиа эзэмшүүлэхэд бэлэн
Африкийн Габон улсад цэргийн эргэлт гарсныг мэдээллээ
5 жил өмнө   519
Даваа гарагийн өглөө эрт Африкийн Габон улсад армийн офицерууд цэргийн эргэлт хийж, улс орны удирдлагыг гартаа авснаа зарлажээ.
 
Тэд төрийн өмчийн радио станцыг эзэлж, тэндээсээ мэдэгдэл хийсэн байна.
 
Офицерууд одоогийн ерөнхийлөгч Али Бонгогийн үйл ажиллагаанд сэтгэл хангалуун бус байгаагаа энэ үеэр илэрхийлжээ.
 
Зүрхний өвчний улмаас Мороккод эмчлүүлж байгаа ерөнхийлөгч Али Бонгогийн шинэ жилийн мэндчилгээ нь “түүнийг ажил үүргээ гүйцэтгэж чадах эсэхэд эргэлзэх эргэлзээг нэмэгдүүлж байна” гэж Габоны зэвсэгт хүчний дотор байгуулагдсан “Эх оронч хөдөлгөөн”-ий тэргүүн, дэслэгч Кэлли Ондо Обианг мэдэгдсэн байна.
 
Габоны нийслэл Либервилл хот дотор буун дуу сонсогдож байгааг олон улсын агентлагууд мэдээлжээ. Өнгөрсөн Бямба гарагт АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Габон улс руу 80 орчим цэрэг илгээж байгаагаа зарласан билээ.
 
Тэрээр үүнийгээ хөрш Ардчилсан Конгын БНУ-д сонгуулийн дараа үүсэж болзошгүй хүчирхийллээс иргэдээ хамгаалах зорилготой гэж тайлбарласан юм.
 
Трамп шаардлагатай бол Габон, Конгод нэмж цэрэг илгээхэд бэлэн гэдгээ мөн мэдэгдэж байв.
 
 
 
Эх сурвалж: The Guardian
Африкийн Габон улсад цэргийн эргэлт гарсныг мэдээллээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0