Цөөн үгээр:
  • Өнөөдөр ногоон автобусны тендерийг шалгах түр хороо хаалттай хуралдана
“ЦЕНЗУРГҮЙ ЯРИА” АТГ-ын хамтарсан тоглолтын үр дүн
5 жил өмнө   615

С1 телевизээр долоо хоног бүрийн даваа гарагт үзэгчдэд хүрдэг “ЦЕНЗУРГҮЙ ЯРИА” нэвтрүүлэгт “Алтандорнод Монгол” компанийн захирал Т.Ганболд оролцсон. Тэрээр нэвтрүүлэгт орохдоо Хууль зүйн сайд, Улсын ерөнхий прокуророор ажиллаж байсан Д.Дорлигжавын талаар ноцтой зүйлүүдийг ярьсан. Энэ үеэр АТГ Д.Дорлигжавын гэрт нэгжлэг хийсэн. Улмаар түүнийг дүү Д.Баатарынх нь хамт цагдан хорьсон болохыг прокурорын байгууллагын эх сурвалж мэдээлэлж байгаа. Өнөөдөр үүрийн 04:00 цагт түүнийг ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид цагдан хорьсон байна.

"Алтандорнод Монгол" компанийн захирал Т.Ганболд нь өнгөрсөн сард телевизэд өгсөн ярилцлагадаа, "Ерөнхий прокурор байсан Д.Дорлигжав дөрвөн сая ам.доллар надаас нэхсэн. Дээрх мөнгийг нь Д.Дорлигжавын төрсөн дүү болох Д.Баатарын данс руу шилжүүлмэгц намайг сулласан" гэж байв. Д.Дорлигжав дээрх мэдээллийг үгүйсгэж, "Тэр мөнгийг миний дүүгийн данс руу андуурч хийсэн. Дараа нь тэр мөнгөө татсан байна лээ" гэсэн юм.

Үүнийг Т.Ганболд “ЦЕНЗУРГҮЙ ЯРИА” нэвтрүүлэгт оролцохдоо "Голомт банкыг дарамталж байгаад андуурч хийсэн гэх тайлбартай бичиг хийлгэсэн" гэсэн тайлбар хэлжээ. Харин Авилгатай тэмцэх газар Д.Дорлигжав нарын дээрх үйлдэлтэй холбоотойгоор байцаан шийтгэх ажиллагаа эхлүүлсэн гэдгээ мэдэгдсэн билээ. Хуулийн байгууллага тодорхой шалтгааныг үндэслэн шалгаж байгаа юм гэж прокурорын эх сурвалж мэдээлж байна.

Гэвч манай хууль хүчний байгууллагын гүйцэтгэх гэж байгаа ажлыг түрүүлж мэдэж “ЦЕНЗУРГҮЙ ЯРИА” нэвтрүүлэг зочноо урьж оролцуулаад байна уу. Эсвэл “ЦЕНЗУРГҮЙ ЯРИА”  нэвтрүүлэгт тааруулж ажлаа хийгээд байна уу. Эсвэл зүгээр давхцал уу гэдгийг тунгааж бодох нь зүйн хэрэг болов уу.

 

А.ЦЭЛМЭН

 

“ЦЕНЗУРГҮЙ ЯРИА” АТГ-ын хамтарсан тоглолтын үр дүн
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0