Цөөн үгээр:
  • С.Зориг агсны амиа алдсан хэргийг нууцаас гаргахыг шаардаж, ҮАБЗ-д хандана
  • Ачит Ихт” ХХК 34 хувиа эзэмшүүлэхэд бэлэн
Н.Номтойбаяр гишүүн Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй холбоотой ноцтой баримт дэлгэлээ
5 жил өмнө   697
УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй холбоотой ноцтой баримтыг дэлгэлээ. Тэрбээр ЖДҮ-чин гишүүдээ бараг 100 хувийн саналаар хамгаалж үлдсэн УИХ тарах ёстой гэсэн юм. Үүн дээр УИХ-ын гишүүд ч зоригтой хөдлөх ёстой гэлээ.
 
Баримт 1: Энэ бол тодорхой хэмжээнд хугацаа шаардсан ажил байлаа. Энэ бол Японы хөнгөлөлттэй зээлээ баригдаж буй шинэ нисэх онгоцны буудлын хамт баригдсан 120 тэрбум төгрөгийн нефть бүтээгдэхүүн хадгалах байгууламж юм. Японы талаас энэ байгууламжийг ашиглах, менежментийг хийх сонирхолгүй байгаагаа албан ёсоор илэрхийлсэн. Үүн дээр концессийн гэрээний дагуу тендер зарлах ёстой байтал шууд Содмонгол компанитай Засгийн газар гэрээлсэн байгаа юм. Уг нь Үндэсний хөгжлийн газар уралдаант шалгуураар хуулийн дагуу явуулах ёстой гэж үзэн, тогтоолын төслийг ч боловсруулсан байдаг. Засгийн газрын хэрэг эрхлэх газар ч мөн ингэж үзэн цохолттойгоор Засгийн газарт оруулсан боловч Ерөнхий сайд У.Хүрэлсүх шууд гэрээ байгуулах шийдвэр гаргасан. 
 
Баримт 2: Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хамаарал бүхий этгээд Содмонгол компанийн Ц.Анандбазараас 500 сая төгрөг бэлнээр авч байгаад "гардуулсан" гэсэн мэдээлэл явсан. Тухайн үед Ц.Анандбазар гадагшаа зугатаасан байдаг. Энэ мэдээлэл 7 дугаар сарын 23 буюу Содмонгол компанид шууд гэрээлсэн Засгийн газрын тогтоол шийдвэр гарсны дараа гарсан. Тэгэхээр энэ бол У.Хүрэлсүхтэй шууд холбоотой гэж үзэхээр байна.
 
А.ЦЭЛМЭН
Н.Номтойбаяр гишүүн Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй холбоотой ноцтой баримт дэлгэлээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0