Цөөн үгээр:
  • С.Зориг агсны амиа алдсан хэргийг нууцаас гаргахыг шаардаж, ҮАБЗ-д хандана
  • Ачит Ихт” ХХК 34 хувиа эзэмшүүлэхэд бэлэн
М.Энхболд: Тулгамдсан асуудлыг УИХ шуурхай шийдэх ёстой
5 жил өмнө   493
Сүхбаатарын талбайд жагсагчдын төлөөлөл УИХ-ын даргатай уулзсан, энэ үеэр УИХ-ын дарга руу халдсан гэсэн мэдээлэл гарсан юм. Энэ талаар УИХ-ын дарга М.Энхболд дараах тайбарыг өглөө. Тэрбээр, "Талбай дээр жагсаж байгаа иргэдийн төлөөлөл болон УИХ-ын зарим гишүүд надтай уулзъя гэдэг хүсэлт тавьсан. Энэ хүсэлтийн дагуу би уулзсан. Би тэдний санал бодлыг сонссон.өмнөх жагсаалаас надад ирүүлсэн шаардлагын дагуу тайлбар хариу бичсэн хоёр бүтэн, нэг хагас хуудас бүхий шаардлагын хариуг танилцуулах байсан ч  тэд шаардлагын хариуг  хүлээж авахгүй гэсэн. Өчигдөр Төрийн байгуулалтын байнгын хорооны хурал дээр Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийг  дэмжиж байгаагаа би хэлсэн. Уулзсан хүмүүс маш ибухимдалтай байна лээ. Би үүнийг ойлгож байгаа. Иргэдийн амьдрал сайнгүй байна. Энэ тулгамдсан, хүндрэлтэй асуудлыг УИХ, Засгийн газар түргэн шуурхай шийдвэрлэх ёстой. Үйл ажиллагаагаа тасалдуулахгүйгээр энэ асуудлыг шийдэх ёстой. Иргэдийн бухимдлыг төр, засгийн байгууллагууд аль, аль нь анхаарах ёстой. УИХ-ын үйл ажиллагааг хэвийн явуулахад анхаарах хэрэгтэй” гэлээ.
 
Яг одоо Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хуралдаж байгаа юм.
 
А.ЦЭЛМЭН
М.Энхболд: Тулгамдсан асуудлыг УИХ шуурхай шийдэх ёстой
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0