Цөөн үгээр:
  • "Morningstar" хамтлагийн гоцлол дуучин Б.Аззаяад хар тамхины хэргээр нэг жилийн хорих ял оноожээ.
  • “Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
МАН: Гишүүдийг түдгэлзүүлэхгүй, Ерөнхийлөгчийн төслийг дэмжинэ
5 жил өмнө   479
УИХ дахь МАН-ын бүлэг УИХ-ын нэр бүхий дөрвөн гишүүнийг түдгэлзүүлэх эсэх асуудал болон Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцсэн байна.
 
Бүлгийн хуралдааны талаар МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "Бүлгийн хурлаар хоёр асуудлыг хэлэлцсэн. УИХ-ын нэр бүхий дөрвөн гишүүний бүрэн эрхийг түтгэлзүүлэх шаарлагагүй гэж бүлгийн гишүүдийн олонх үзсэн бол Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн хуулийн төслийг бүлгийн гишүүдийн олон дэмжжээ. 
 
Бүлгийн дарга мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө. 
 
-МАН-ын бүлэг хуралдаагүй удаж хуралдлаа. Хурлаар ямар асуудал хэлэлцэв?
 
-Өнгөрсөн өдрүүдэд хэд хэдэн удаа бүлгийн хурал хойшлогдсон. УЕП-оос УИХ-ын гишүүдийн халдашгүй байдалтай холбоотой асуудал орж ирсэн учраас Халдашгүй байдлын дэд хороо хуралдаж дүгнэлтээ гаргасны дараа МАН-ын бүлэг хуралдахаар хүлээгдэж байсан. Өнөөдрийн бүлгийн хурлаар хоёр асуудал хэлэлцсэн. УИХ-ын дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг хэлэлцээд УИХ-ын Халдашгүй байдлын дэд хорооноос гаргасан шийдвэртэй адил түдгэлзүүлэх шаардлагагүй гэж МАН-ын бүлгийн гишүүдийн 97 хувь нь  үзлээ. Бүлгийн хуралд нийт 41 гишүүн оролцсон. Хоёрдугаарт, Ерөнхийлөгчөөс өргөн барьсан хуулийн төслийг хэлэлцээд дэмжих нь зүйтэй гэж бүлгийн гишүүдийн олонх дэмжсэн.
 
-Нэр бүхий дөрвөн гишүүний асуудлыг  УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэхэд чуулганы  ирц бүрдэж чадах уу?
 
-Өнөөдрийн 17 цагаар хуулийн хугацаа дуусгавар болж байгаа. Халдашгүй байдлын дэд хороо, бүлэг хуралдчихлаа. Одоо хоёр байнгын хороо хуралдана.   Өнөөдөртөө багтаад дөрвөн гишүүний  асуудал  УИХ-ын чуулганаар орно” гэлээ.
МАН: Гишүүдийг түдгэлзүүлэхгүй, Ерөнхийлөгчийн төслийг дэмжинэ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0