Цөөн үгээр:
  • С.Зориг агсны амиа алдсан хэргийг нууцаас гаргахыг шаардаж, ҮАБЗ-д хандана
  • Ачит Ихт” ХХК 34 хувиа эзэмшүүлэхэд бэлэн
ХЗДХ-ийн сайд асан Д.Дорлигжавын гомдлыг өнөөдөр хэлэлцэнэ
5 жил өмнө   498
Улсын Ерөнхий прокурор асан, ХЗДХ-ийн сайд асан Д.Дорлигжавын гомдлыг өнөөдөр Хан-Уул дүүргийн шүүхэд 15.00 цагаас хэлэлцэнэ. Тодруулбал, түүнийг төрсөн дүү Д.Баатарынх нь хамт ШШГЕГ-ын цагдан хорих 461 дүгээр ангид саатуулж, цагдан хоригдох хугацааг нэг сараар сунгасан юм. Учир нь Д.Дорлигжав нь Улсын Ерөнхий прокуророор ажиллаж байхдаа, төрсөн дүү Д.Баатарын үүсгэн байгуулсан "Рекат Монголиа" ХХК-ийн дансаар Т.Ганболдоос 4 сая ам.доллар шилжүүлж авсан хэмээн Т.Ганболд нь хэвлэлээр мэдээлсэн. Энэхүү их хэмжээний мөнгийг 2011 оны 9-10 дугаар сард гурван удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн гэсэн юм. 
 
Үүнтэй холбогдуулан шүүхээс нэг сар хорих шийдвэр гаргасан ч түүний  өмгөөлөгч Д.Оросоо, А.Ууганбаяр нараараа дамжуулан давж заалдаад байгаа билээ. 
 
А.ЦЭЛМЭН
ХЗДХ-ийн сайд асан Д.Дорлигжавын гомдлыг өнөөдөр хэлэлцэнэ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0