Цөөн үгээр:
  • Өнөөдөр ногоон автобусны тендерийг шалгах түр хороо хаалттай хуралдана
Х.Нямбаатар ЖДҮдсэнүү
5 жил өмнө   2191
ЖДҮХСангийн зээлийн хэрэг мандсаны дараахан “Миний бие болон гэр бүл, надтай хамаарал бүхий этгээдүүд тус сангаас зээл аваагүйг хариуцлагатайгаар мэдэгдье” хэмээн УИХ-ын гишүүн Х.Нямбаатар мэдэгдэж байсан. 
 
Тэгвэл түүнийг  хувийн 4 өрөө  амины орон сууцыг барьцаанд тавьж “Өгөөдэй Ази” гэх компанид ЖДҮХСангаас 950 сая төгрөгийн зээл авч өгсөн гэх баримт хэвлэл мэдээлэл болон олон нийтийн сүлжээгээр цацагдаад байна. 
 
Тэрээр “Өгөөдэй Ази” гэх компанид ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас зээл авахад нь өөрийн нэр дээрх орон сууцыг барьцаа болгож, итгэмжлэл олгожээ. Итгэмжлэлд “Монгол Улсын Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.3-д заасныг үндэслэн ХУД 15-р хороо Оддын Хотхон 37А байр 7 тоот хаягт оршин суух Хишгээгийн Нямбаатар, Ишбалдангийн Баярмаа /цаашид төлөөлүүлэгч гэх/ “Өгөөдэй Ази” ХХК-г төлөөлж захирал Бямбарагчаа-н Батзориг-д /цаашид төлөөлөгч гэх/
 
Энэхүү итгэмжлэлийн дагуу Миний нэрийн өмнөөс:
 
-ГД000312621, Ү2206006948 ХУД 1-р хороо Олимп гудамж 37А байр 7 тоот 126 мкв 4 өрөө орон сууцыг Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан”-ийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаанд тавих, барьцаалбар үйлдэх, зээлтэй  холбоотой бүхий л үйлдэлд төлөөлөх, барьцааны гэрээ байгуулах, гэрээ болон барьцаал барт гарын үсэг зурах, улсын бүртгэлийн хэлтэст бүртгүүлэх чөлөөлүүлэх, лавлагаа хүсэх, хүлээн авах үйлдэлд төлөөлөх бүрэн эрхийг олгож байна” гэжээ.
 
“Өгөөдэй Ази” компани энэхүү итгэмжлэлийн ачаар ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас 950 000 000 төгрөгийн зээлийг авсан баримт байна.
 
 
А.ЦЭЛМЭН
 
 
Х.Нямбаатар ЖДҮдсэнүү
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0