Цөөн үгээр:
  • С.Зориг агсны амиа алдсан хэргийг нууцаас гаргахыг шаардаж, ҮАБЗ-д хандана
  • Ачит Ихт” ХХК 34 хувиа эзэмшүүлэхэд бэлэн
М.Энхболд: Согтууруулах ундааны зөвшөөрлийг Ц.Нямдоржийн эхнэр олгодог байсан
5 жил өмнө   607
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэндэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, УИХ-ын даргыг олонхийн саналаар чөлөөлөх тогтоолын төслийг хэлэлцэж, эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ. Энэ үеэр УИХ-ын дарга М.Энхболд "Бид бол хууль эрх зүйт төртэй улс орон гэдгээ зарласан. Сүүлийн үеийн үйл явдлыг хараад байхад хууль хэрэггүй гэдэг зүйлийг маш их ярих боллоо. Монгол дэлхийн тавцанд яаж харагдах вэ гэдэгтэй шууд холбогдох яриа. Төрийн өндөр алба хашиж байгаа, ард түмний мандатаар сонгогдсон бид хууль хэрэггүй гэж ярьдаг яриагаа болих хэрэгтэй. Ер нь намайг, гэр бүлийн минь хүнтэй хамт буудахаар төлөвлөж байгаа юм байна л даа. Манай гэр бүлийн хүний эсрэг жагсч, шаардлага хүргүүлсэн. Улс төрийн үйл ажиллагаандаа миний гэр бүлийн хүнийг оруулдаг нь яаж байгаа юм бэ. Миний эхнэрийг архины зөвшөөрөл олгодог байсан гэх. Үнэн хэрэгтээ тэр архины зөвшөөрлийг чинь Ц.Нямдоржийн эхнэр олгодог байсан. Хамгийн чанга дуугардаг, хамгийн том шүдэнз зурдаг Ж.Батзандан яг асуудал тулгарахад зугатаад алга болдог хүн.  Өөрийнхөө намын даргын эсрэг зүйл хийгээд л явж байсан, манай намын байр шатахад оролцож л явсан хүн шүү дээ. Аягүй бол 2020 онд манай намаас нэр дэвшинэ гээд ярьж явах хүн шүү" гэлээ 
 
А.ЦЭЛМЭН
 
М.Энхболд: Согтууруулах ундааны зөвшөөрлийг Ц.Нямдоржийн эхнэр олгодог байсан
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0