Цөөн үгээр:
  • Өнөөдөр ногоон автобусны тендерийг шалгах түр хороо хаалттай хуралдана
Ж.Батзанданг АН-ын бүлгийн гишүүнээс хасчээ
5 жил өмнө   459
Засгийн газрыг огцруулах үеэр намын бүлгийнхээ шийдвэрийн эсрэг ажилласан гэх үндэслэлээр Ж.Батзандангийн намын гишүүнчлэлийн эрхийг дөрвөн жилээр хязгаарласан шийдвэрийг АН-аас гаргасан.  УИХ-ын гишүүн Ж.Батзандан нь  намын бодлого шийдвэрийнхээ эсрэг байнга ажиллаж ирсэн учраас ийм арга хэмжээ авснаа АН-ын удирдлагууд тайлбарласан юм.  Тиймээс УИХ-ын гишүүн Ж.Батзанданг намын бүлгээсээ хасах хүсэлтийг УИХ  дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат  гаргажээ.  Энэ талаар дөнгөж сая чуулганы хуралдаан дээр УИХ-ын дарга танилцууллаа.   Уг бичигт "АН-ын гишүүн Ж.Батзанданг дөрвөн жилийн хугацаатай АН-ын гишүүнчлэлээс хасах тухай АН-ын шийдвэр гарсан. Энэ дагуу УИХ-ын гишүүн Ж.Батзанданг АН-ын бүлгийн гишүүнээс хасч өгнө үү" гэжээ.
 
Уг хүсэлтийг УИХ-ын Өргөдлийн байнгын хороогоор хэлэлцэх юм байна.
 
А.ЦЭЛМЭН
Ж.Батзанданг АН-ын бүлгийн гишүүнээс хасчээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0