Цөөн үгээр:
  • С.Зориг агсны амиа алдсан хэргийг нууцаас гаргахыг шаардаж, ҮАБЗ-д хандана
  • Ачит Ихт” ХХК 34 хувиа эзэмшүүлэхэд бэлэн
Ж.Мөнхбат: Л.Болд гишүүний Богд банктай холбоотой асуудал үнэн юм билээ
5 жил өмнө   535
Ерөнхийлөгчөөс өргөн барьсан УИХ-ын чуулганы хуралдаанаар УИХ-ын тухай болон Дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг гишүүдийн олонхи дэмжсэнээр байнгын хороонд эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлсэн. Өнөөдөр 18 цагаас Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж  уг хуулийн төслийг хэлэлцэв. 
 
Байнгын хорооны хуралдааны үеэр гишүүдийн хоорондоо мэтгэлцэж үүнд Ж.Мөнхбат гишүүн цэг тавив. Тэрээр  “Бид нар ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулыг ярьж байна. Энэ хуулийнхаа төслийг ярьмаар байхад талбай дээр 500, 5000 эсвэл 50000 хүн жагссан гэдэг дээр маргаад байх юм. Жагсаал зохион байгуулсан гишүүд маань энэ янз янзийн тоо ярьж сүржигнэхээ болчих. Хоорондоо ойлголцоод хуулиа хурдхан шиг батлая гэдэн дээр хэлсэн ярьсандаа байх хэрэгтэй шүү. 
Өнгөрсөн тавь дахь өдрийн Төрийн байгууллалтын байнгын хорооны хурал дууссаны дараа жагсаал хийсэн гишүүд үг хэлье гэж гуйж байгаад микрофон аваад уучлаарай, баярлалаа та нарт талархаллаа гээд байсан. Маргааш нь хэвлэлээр Энхболд, Мөнхбат хоёр уучлал гуйхгүй бол ирц бүрдүүлэхгүй боёкотлоод байхаар нь уучлалт гуйсан гэж зарим нөхдүүд ярьж байна лээ тийм юм болоогүй шдээ. Тэр хурал дээр Болд гишүүн надаас  “Цус мөргөлдөөнд уриалсан гэдэг нь мэдээлэл худлаа байсан гээд уучлалт гуйсан.  Хариуд нь Богд банкны 30 тэрбум төгрөгний холбоотой асуудлаар тодруулаад буруу байвал би таниас хөлцөл өчий гэж хэлсэн. Би тодруулсан тэр асуудал үнэн юм байна лээ.  Гэрээг нь олж авсан байгаа би маргааш таньд гэрээг нь ил болгож өгье.  Таны Богд банк  8 сая доллар авсан, 12 сараас эхлээд хадгаламжийн эрх авсан зэрэг чинь үнэн юм байна лээ” гэв. 
Ийнхүү удтал хэлэлцсэний эцэст дундын хувилбарыг сонгож, УИХ-ын даргыг гишүүдийн олонхийн саналаар огцруулдаг болох хуулийг 2019.01.25-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр санал нэгдэж, хуралдаанд оролцсон гишүүдийн 100 хувийн саналаар дэмжин, маргаашийн /2019.01.18/ чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн батлуулахаар боллоо.
 
 
А.ЦЭЛМЭН

 

Ж.Мөнхбат: Л.Болд гишүүний Богд банктай холбоотой асуудал үнэн юм билээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0