Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
Ерөнхий сайд У.Хүрэлсүх бизнесгүй, 1.700.000 төгрөгийн цалинтай, 1.8 тэрбумын хадгаламжтай
5 жил өмнө   1334
Энэ долоо хоногт Засгийн Газрын өргөтгөсөн хуралдаан болж, энэ үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх "төрийн албан хаагчдыг алтан үзэг, сваровски шигтгээтэй эдлэл, үнэт зүйл хэрэглэхээ боль. Ард түмэн ядуу байна, даруухан бай" хэмээн хэлсэн юм. Гэтэл ийм шаардлага тавьсан эрхэм Ерөнхий Сайд өөрөө 23.800 доллараас хямдраад 17.000 доллар болсон Piaget брэндийн бугуйн цаг зүүдэг аж. Үүнийг нь IKON.mn сайт үзүүлсэн билээ. Энэ нь өнөөдрийн долларын ханшаар бодвол 50 орчим сая төгрөгийн үнэтэй цаг юм. Бусдыг үнэт зүйл битгий хэрэглэ гэж захиргаадсан хүн өөрөө ийм эдлэл хэрэглэх нь хэр зохимжтой вэ? Эсвэл 50 орчим сая төгрөгийн эдлэл үнэтэй биш үү?
 
Ерөнхий Сайд У.Хүрэлсүх нь 1.700.000 мянган төгрөгийн цалинтай буюу энэхүү цагийг худалдан авахад цалин нь хүрэлцэхгүй.
 
Гэсэн хэдий ч тэрээр хадгаламждаа 1.7 тэрбум төгрөгтэй. Хувьдаа 162448.00 мян төгрөгийн үнэ бүхий хоёр орон сууц, Harley Davidson, Lexus 570, Mercedes Benz, ML320 автомашин болон мотоцикл эзэмшдэгээс гадна 100000.00 мян төгрөгийн үнэ бүхий үнэт эдлэл, түүхийн үнэт зүйлтэй. Монгол улсын шадар сайд байхдаа орлогоо 134962.43 мянган төгрөг гэж мэдээлжээ. Ямар ч бизнесгүй хүн яаж ийм хөрөнгөтэй болсон бэ? Дүгнэлтийг танд үлдээе.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх бизнесгүй, 1.700.000 төгрөгийн цалинтай, 1.8 тэрбумын хадгаламжтай
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 2
  • 555 [192.82.65.89] 5 жил өмнө
    МОНГОЛ УЛСЫН ЕС -Г ЯАМ АГЕНТЛАГА ДАРГА ТҮШМЭЛҮҮДТЭЙ ХАРЬЦУУЛЖ БОЛОХГҮЙ...УЛСЫН НЭР ХҮНДТЭЙ ХОЛБООТОЙ...ЗАРИМ ОРОН ЕРӨНХИЙЛӨГЧ ЕС-ДАА ТӨРӨӨС ӨМСӨЖ ЗҮҮХ ИДЭЖ, ЭДЭЛЖ ХЭРЭГЛЭХИЙГ ДААДАГ ЖИШИГ БАЙНА...МАНАЙД Ч 90-Д ОНЫ ЭХЭЭР БЭЛДЭЖ ӨГДӨГ БСАН....ЭЦЭСТ НЬ БИЕЭЭ ЗАСААД ГЭРЭЭ ЗАС,ГЭРЭЭ ЗАСААД ТӨРӨӨ ЗАС ГЭЖ БИЙ ...1,8 ТЭРБУМ ЕС-Д ХИЙЖ БАЙГАА ХҮНД ЧАМЛАЛТТАЙ ХӨРӨНГӨ ШҮҮ... МАНАЙ ЗАРИМ ХУУЛЬЧИД ДАНСАНДАА 1 ТЭРБУМ ДОЛЛАРЫН ХАДГАЛАМЖТАЙ ГЭЭ БИЗДЭЭ....
  • Зочин [66.181.176.118] 5 жил өмнө
    Юунаас цуглуулсан мөнгөө 1.8 тэрбум болгоод хураачихваа ард түмэндээ шудрагаар тайлбарлаад өгөөч шудрага таныг дуурайя