Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
У.Хүрэлсүхийн хүсэлтийг цэцийн дарга 30 хоногоор сунгажээ
5 жил өмнө   573
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 29-нд Үндсэн хуулийн цэцэд хандсан. Тэрээр 60 тэрбумын асуудлыг УИХ-аар хэлэлцүүлье гэсэн парламентын гишүүдийн саналыг спикер М.Энхболд ээлжит бус чуулган зарлаж хэлэлцүүлээгүй нь Үндсэн хуульд зөрчсөн гэдгийг хүсэлтдээ дурдсан юм. Үндсэн хуулийн цэцэд маргаан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд заасанчлан Үндсэн хууль зөрчсөн эсэх талаар Ерөнхий сайдын албан бичиг хүсэлтэд тооцогддог. Өөрөөр хэлбэл, шууд маргаан үүсгэдэг юм. Хуулийн 23 дугаар зүйлд зааснаар маргаан шууд үүсгэсэн бол хуралдаанд бэлтгэх ажиллагааг 30 хоногийн дотор гүйцэтгэнэ. Энэ хугацаанд баримтуудыг нягтлах, материал гаргуулах, цэцийн гишүүнээс татгалзах хүсэлттэй байгаа эсэхийг тодруулах нэлээд ажил хийнэ. Дээрх хугацаандаа амжихгүй бол цэцийн дарга дахиад 30 хоногоор сунгаж болох талаар 23.2-т тодорхой заажээ. Хэрэв Үндсэн хуулийн цэц хуралдаж М.Энхболдыг Үндсэн хууль зөрчсөн гэх дүгнэлт гаргавал одоогийн мөрдөж байгаа хуулиар түүнийг огцруулах үндэслэл болох учиртай. Гэхдээ Дэгийн тухай болон УИХ-ын тухай хуульд парламентын чуулганаар өөрчлөлт оруулж, УИХ-ын даргыг гишүүдийн олонхийн саналаар огцруулах хүсэлтийг хэлэлцэж дэмжвэл огцруулах зохицуулалт оруулсан. Хуулийн үйлчлэлийг нэгдүгээр сарын 25-наар тогтоосон билээ. Гэсэн хэдий ч Ерөнхий сайд У.Хүрэлсүх Цэцэд хандсан албан бичгээ эгүүлэн татаагүй байгаа юм. Бид цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа ямар төвшинд явж байгааг Үндсэн хуулийн цэцээс тодруулахад, "Ерөнхий сайдын хүсэлтээр маргаан үүсгэж бэлтгэх хугацаа нь 30 хоног. Эхний гуч хоног дуусаад Үндсэн хуулийн цэцийн даргын шийдвэрээр дахиад 30 хоног сунгасан байгаа" гэлээ
 
 
 
У.Хүрэлсүхийн хүсэлтийг цэцийн дарга 30 хоногоор сунгажээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0