Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
Н.Батбаяр нарт холбогдох хэргийн шүүх хурал хойшиллоо
5 жил өмнө   483
УИХ-ын гишүүн асан Н.Батбаяр, Б.Гарамгайбаатар нарт холбогдох хэргийн шүүх хуралдаан өнөөдөр 09.00 цагт/2019.01.25/ Баянгол дүүргийн анхан шатны шүүхэд товлогдсон байсан ч шүүх хуралдааныг хойшлуулжээ.
 
Тодруулбал, шүүгдэгч Н.Батбаяр шинээр өмгөөлөгч авчээ. Тэдний өмгөөлөгч болох Л.Данзанноров, Б.Мөнхбат нар хэргийн материалтай танилцах тул  шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү гэсэн хүсэлт гаргасныг Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч шүүх хуралдааныг 2019 оны хоёрдугаар сарын 15-ны өдрийн 09.30 цаг хүртэл хугацаагаар хойшлуулсан байна.
 
Хэргийг сануулахад, Н.Батбаярын хувьд Эдийн засгийн хөгжлийн сайдаар ажиллаж байхдаа “Чингис”, "Самурай” бондын мөнгийг захиран зарцуулахдаа албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх хэрэгт буруутгагдан шалгагдсан бол Б.Гарамгайбаатарын хувьд бондын мөнгөнөөс их хэмжээний зээл авч өөрийн компани руугаа оруулсан, зээлээ эргэн төлөөгүй гэх асуудлаар шалгаж эхэлсэн байдаг. Экс гишүүдийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150.3, 263.2-т заасны дагуу яллагдагчаар татсан байдаг.
 
Ц.ОРГИЛ
Н.Батбаяр нарт холбогдох хэргийн шүүх хурал хойшиллоо
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0