Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
Х.Нямбаатар гишүүний гарын үсэг аль нь вэ
5 жил өмнө   2048
Гарын үсэг гэдэг нь улс төрчдийн хувьд хамгийн чухал зүйл. Гарын үсгээ зураад Засгийн газрыг огцруулж, УИХ-ын даргыг суудлаас буулгаж,  УИХ-ыг тараахад хүртэл хүргэх зүйл гэдгийг өнгөрсөн хугацаанд хэн хэнгүй ойлгосон байх.
 
Саяхан УИХ-ыг тараах тогтоолын төсөлд 20 орчим гишүүд гарын үсэг зурсан. Тэдгээр гишүүдийн гарын үсэг  дундаас анхаарал татах нь Х.Нямбаатар гишүүнийхбайлаа. Тэрээр уг тогтоолд Уйгаржин Монгол бичгээр мутраа хайрласан байдаг.
 
Гэвч өмнө нь УИХ-ын даргыг огцруулахаар гарын үсэг зурсан 40 гишүүнд багтаж гарын үсгээ зурахдаа Уйгаржин Монгол бичгээр биш кирилл үсгээр зуржээ. Мөн түүний "Өгөөдэй Ази" ХХК-д ЖДҮХС-гаас зээл авахад нь өөрийнхөө орон сууцыг барьцаа болгохыг зөвшөөрч гарын үсэг зурсан гэх баримтад  гарын үсгээ өөрөөр зурсан харагдсан.
 
Түүний албан бичиг явуулахдаа зурсан гарын үсгүүд дээр зурагдсан гарын үсгүүдийн аль нь ч биш өөр байх юм.
 
Гар үсэг гэдэг угтаа тухай хүний нэр хүнд, ажил алба, эрх мэдлийн төлөөлөл төдийгүй хувь хүний амин зүрхний тамга дардас нь юм.  Бичиг мэддэг бүхэн гарын үсгээ зурдаг. Бичиг мэддэггүй байх үедээ эрхий хурууныхаа өндөгний хээгээр гарын үсгээ зурдаг байсан. Гарын үсэг үнэхээр давтагдашгүй бас зөвхөн өөрөө мөн гэдгийг баталсан том нотолгоо байлтай гэвч эрхэм гишүүний гарын үсэг чухам аль нь гэдгийг тааж мэдэшгүй.
 
Нэгэнтээ зохиолч Лодонгийн Түдэв гуай гарын үсэг гэдэг нь гаргагдахын нэр юм шүү дээ. Түүнээс элдэв янзын зураас, эрээн мяраан зүйл биш ээ гэж хэлж байсан гэдэг.
 
А.ЦЭЛМЭН
 
Х.Нямбаатар гишүүний гарын үсэг аль нь вэ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0