Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
Ерөнхийлөгч бэлэг тараалтыг хориглох хууль санаачилна
5 жил өмнө   742
           Сар шинэ болохын  өмнө УИХ-ын зарим гишүүн тойрогтоо ажиллаж тойргийнхоо хөгшчүүлийг баярлуулаад тун завгүй явна. Жил ирэх тусам гишүүдийн тараах бэлэг томорч, хөгшчүүлийг өөрсдөдөө “урвуулахдаа" бүр гаршжээ.
Эмч, багш нар чихэр, набор авбал  авлига болдог бол УИХ-ын гишүүн архи, данх, гурил, сүү, будаа тараавал бэлэг болдог  ийм л нийгэмд бид амьдарч байна. Угтаа иргэдийнхээ амьдрал ахуйг сайн сайхан болгохын төлөө ажиллах ёстой төрийн түшээд сонгогчдынхоо ядуу сэтгэхгүй, ядуу амьдралаар  даажигнаж байгаа нь энэ. Энэ жилийн тухайд түшээдийн гарын бэлэгт  тавгийн идээ, будаа, гурил, сүү, цаг тооны бичиг зэрэг давамгайлж байна. Тэгвэл бэлэг тараах ажиллагааг  Ерөнхийлөгч хориглож хуулийн төсөл боловсруулахаар болжээ.
Тодруулбал,  Ерөнхийлөгч Х.Баттулга  Сонгогдсон болон сонгуульд оролцох санаатай бүх хүн хэзээ ч ямар ч хэмжээний бэлэг тараахыг хориглосон нэмэлтийг Сонгуулийн хуульд оруулах хуулийн төслийг  өргөн барих аж. Энэ талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд өөрийн цахим хуудаснаа бичсэн байна.
 
 
Ц.ОРГИЛ
 
 
 
 
 
 
 
 
Ерөнхийлөгч бэлэг тараалтыг хориглох хууль санаачилна
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0