Цөөн үгээр:
  • С.Зориг агсны амиа алдсан хэргийг нууцаас гаргахыг шаардаж, ҮАБЗ-д хандана
  • Ачит Ихт” ХХК 34 хувиа эзэмшүүлэхэд бэлэн
Д. Элдэв-очир: Ерөнхийлөгч буурь сууж, төлөвшихгүй байна
5 жил өмнө   742
УИХ-ын чуулганы хуралдаанаар УИХ-ын даргаар Г.Занданшатарыг томилох асуудлыг хэлэлцсэн. Энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир нэр дэвшигчид хандан “ҮАБЗ-ийн гурван гишүүний нэг болох нь. ҮАБЗ-ийн нэг гишүүний тухай анхааруулж хэлье. ҮАБЗ-ийн хоёр гишүүнтэйгээ хамтарч ажиллах, хамтын ажиллагаа их чухал. ҮАБЗ-ийн тэргүүн Х.Баттулга гэж хүн болчимгүй үйлдэл хийдгээ болихгүй байна. Өнгөрсөн долоо хоногт Байгаль орчин, хүнс хөдөө ахуйн байнгын хорооны хуралдаан дээр хууль тогтоох дээд байгууллагын байнгын хорооны даргыг хууль ярилаа гэж загналаа. Ийм юм ярьдаг хүнтэй хамтарч ажиллах нь. Ерөнхийлөгч буурь сууж, төлөвшихгүй байна.
 
Өчигдөр УИХ-ын дөрвөн байнгын хорооны даргыг хүлээж авч уулзлаа. Энэ үеэр намайг "чи нэг сонгогдсон олигарх" гэлээ.  Аманд орсон үгээрээ л хүнийг хэлдэг, “хууль ямар хэрэгтэй юм бэ” гэж ярьдаг хүнтэй л хамтарч ажиллах нь. Ерөнхийлөгч ор үндэсгүй хүн гүтгэх юм. “100 тэрбум төгрөгөөр зуух шахсан хүн миний хажууд сууж байна” гэж гүтгэлээ. Ийм хүнтэй Ерөнхийлөгч бид хоёрын тухайд нэг тойрог дээр өрсөлдсөн. Та энэ хүнд дөрлүүлээд явж болохгүй шүү. Баянхонгорын хоёр хүн хоорондоо эвтэй байх ёстой. Эвтэй байна гээд хуйвалдаж болохгүй. Баянхонгорчууд төрийн эрх барьж байх үедээ хуйвалдсан гэдэг үгийг бид сонсохыг хүсэхгүй байгаа. Хэн нэгний нөлөөнд автахгүйгээр, хуулиар зохицуулж хамтдаа ажиллах ёстой шүү” гэлээ.
 
А.ЦЭЛМЭН
Д. Элдэв-очир: Ерөнхийлөгч буурь сууж, төлөвшихгүй байна
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0