Цөөн үгээр:
  • С.Зориг агсны амиа алдсан хэргийг нууцаас гаргахыг шаардаж, ҮАБЗ-д хандана
  • Ачит Ихт” ХХК 34 хувиа эзэмшүүлэхэд бэлэн
УИХ-ын гишүүн С.Бямбацогт Тавантолгойн асуудлаар асуулга тавилаа
5 жил өмнө   1247
                 УИХ-ын гишүүн С.Бямбацогт Тавантолгойн асуудлаар Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд асуулга тавилаа.
 
Энэхүү асуулгад “Эрдэнэс Тавантолгой” компанитай холбоотой Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан амлалтууд хэрэгжиж буй эсэх тухай, шинэ төмөр замыг хэзээ, ямар чиглэлд хэрхэн барих тухайд Засгийн газар ямар бодлого боловсруулж байгааг, нүүрс угаах, гүн боловсруулах, нүүрсний нийлэг хийн үйлдвэр байгуулахад хэрхэн анхаарч буйг тодруулжээ. 
 
Тус компанийн борлуулалтын орлого 2018 онд 1.99 их наяд төгрөг болж нэмэгдэн улсын  төсөвт 510  тэрбум төгрөг төвлөрүүлэн 720 тэрбумын цэвэр ашигтай ажилласан юм. 
Иймд “Эрдэнэс Тавантолгой” компанийн олсон орлогоос агаарын бохирдлыг бууруулах чиглэлд зарцуулах болон иргэдэд ногдол ашиг хүртээх санхүүгийн боломж бий эсэхийг судалж хариу ирүүлэхийг хүссэн байна. 
А.ЦЭЛМЭН
УИХ-ын гишүүн С.Бямбацогт Тавантолгойн асуудлаар асуулга тавилаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0