Цөөн үгээр:
  • Өнөөдөр ногоон автобусны тендерийг шалгах түр хороо хаалттай хуралдана
С.Мөнхчулуун: Миний бие МАН-даа гомдохгүй, буруу санахгүй
5 жил өмнө   1204
МАН-ын Хяналтын хорооны дарга Д.Батбаатар болон гишүүд С.Мөнхчулуун, Ц.Сандуй нарыг түдгэлзүүлсэн бичигт гарын үсэг зурж албажуулсан байна.Тодруулбал  МАН-ын Хяналтын хороо өчигдөр  /2019.02.18/ хуралдаж, НИТХ-ын төлөөлөгч Ц.Сандуй, С.Мөнхчулуун нарыг намаас нь түдгэлзүүлэх шийдвэрийг гаргасан.   НИТХ-ын төлөөлөгч Ц.Сандуйг 60 тэрбумтай холбоотой, энэ схемийг хэрэгжүүлсэн, намынхаа болон сонгогчдын итгэлийг алдсан гэж үзэж хариуцлага тооцсон бол С.Мөнхчулууны тухайд хамаарал бүхий этгээд нь олон нийтийн газар сэлэм барьж танхайрсан, удаа дараа хар тамхины хэрэгт холбогдсон, намын Удирдах зөвлөлийн шийдвэрийг зөрчсөн гэж үзэж хариуцлага тооцсон юм.
Энэхүү шийдвэртэй холбогдуулан  С.Мөнхчулуун байр сууриа цахим хуудсанаа илэрхийлсэн байна. 
Тэрбээр “Монгол Ардын Намдаа ноосоо тушаачихлаа. Өчигдөр МАН-ын хяналтын хороо хуралдаж намайг намаас гарсанд тооцох тухай шийдвэр гаргажээ. Энэ нам миний өвөг дээдсийн хүчээ өргөж, зарим нь амиа хүртэл өгсөн нам юм. Манай удмын Л.Намсрай 1938 онд “Герман оюутнуудын хэрэг” гэгчид холбогдон хилсээр цаазлагдсан, Л.Санжаажамц тэргүүний сэхээтэн, тайж гаралтайгаасаа болж, намын гуравдугаар цэвэрлэгээнд өртөн, намаасаа хөөгдөж, албан тушаал буурч, хилс хэрэгт гүтгэгдэн цаазлагдаж хоёулаа сүүлд цагаатгагдсан байдаг.
Гэвч манайхан намдаа гомдож буруу санаж явсангүй. Миний өвөө Мижидийн Агь 1940 оны намын гишүүн, аав маань 1984 оны намын гишүүн байж хүч хөдөлмөрөө нам төрдөө зориулж явсан юм.
Миний амьдралын талаас илүү нь энэ намтай холбоотой. 
 
Би 1998 онд тухайн үеийн МАХН-д гишүүнээр элсэж, 2002 онд Европын холбоон дахь МАСЗХ-г үүсгэн байгуулалцаж, 2008 оноос Сонгинохайрхан дүүргийн МАН-ын хорооны дэд дарга, 2016 оноос МАН-ын Бага хурлын гишүүн, Нийслэлийн МАН-ын хорооны гишүүн, Нийслэлийн МАН-ын хорооны дэд дарга, НИТХ дахь МАН-ын бүлгийн даргаар ажиллаж, Монгол Ардын Намын дээд шагнал Тусгаар тогтнолын одонгоор шагнагдаж явлаа.
 
Миний хувьд МАН-ын хяналтын хорооны гаргасан шийдвэрийг илт шударга бус, намын гишүүдээ ялгаварлан гадуурхсан гэж үзэж байгаа.
Шударга бус, ялгаварлан гадуурхасан гэдгийн ганцхан жишээг дурьдахад; надтай өрсөлдөж цөөнхийн санал авсан НИТХ-ын дарга С.Амарсайхан жил гаруйхны өмнө Намын бодлогыг сөрж заалнаас дэвшин НИТХ-ын дарга болж байлаа.  Гэтэл С.Амарсайхан жилийн дараа намын бодлогоор НЗД -д нэр дэвшин орж ирдэг, харин миний адил жирийн гишүүд бол намаас хөөгддөг байж болохгүй. Гэвч миний бие МАН-даа гомдохгүй, буруу санахгүй, алдаа завхарал арилах цаг ирнэ гэдэгт итгэж байна. Хэдий нам бус болсон ч иргэд сонгогчиддоо амлаж гарч ирсэн Аз жаргалтай хот мөрийн хөтөлбөрийг биелүүлэхийн төлөө хоёргүй сэтгэлээр ажиллах болно” гэжээ. 
А.ЦЭЛМЭН
 
 
 
С.Мөнхчулуун: Миний бие МАН-даа гомдохгүй, буруу санахгүй
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 1
  • suh [66.181.161.50] 5 жил өмнө
    suh ******** ichej amidrah heregtei shde