Цөөн үгээр:
  • С.Зориг агсны амиа алдсан хэргийг нууцаас гаргахыг шаардаж, ҮАБЗ-д хандана
  • Ачит Ихт” ХХК 34 хувиа эзэмшүүлэхэд бэлэн
“Эх орончдын өдөр”-т зориулсан баярын хурал болж байна
5 жил өмнө   802
Монгол ардын нам байгуулагдсаны 98 жилийн ойн баяр өнөөдөр тохиож байна. Жил бүр энэ өдрийг "Эх орончдын баяр"-ын өдөр болгон тэмдэглэж ирсэн бөгөөд өнөөдөр шинэ гишүүд элсүүлэх үйл ажиллагаа, Их эзэн Чингис хаан, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлэх арга хэмжээ боллоо. 
 
Эх орончдын баярын өдөрт зориулсан Баярын хурал өнөөдөр Тусгаар тогтнолын ордонд болж, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх үг хэлсэн юм.
 
Тэрбээр, Улс төрийн ууган хүчин Монгол ардын нам байгуулагдсаны 98 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлээд, "МАН 1921 оны Үндэсний ардчилсан хувьсгалыг манлайлан удирдаж эдийн засаг аж ахуйн хувьд хоцрогдсон соёл боловсрол дорой, өвчин эмгэгт баригдаж, мөхлийн эрмэгт ирсэн улс гэгдэж байсан буурай улс орноо сэргээн босгож, хөгжүүлэх хариуцлагатай үүргийг амжилттай биелүүлсэн түүхэн гавьяатай нам юм. МАН улс орныхоо цаг үеийн түүх бүрт сэргээн босгосон, уриалан дуудсан, хөгжил дэвшил рүү чиглүүлэн хөтөлсөн манлайлагч улс төрийн хүчин болсоор ирснийг Монголын ард түмний үе үеийн түүх гэрчилдэг" гэдгийг онцолсон юм.
 
Ц.ОРГИЛ
“Эх орончдын өдөр”-т зориулсан баярын хурал болж байна
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0