Цөөн үгээр:
  • "Morningstar" хамтлагийн гоцлол дуучин Б.Аззаяад хар тамхины хэргээр нэг жилийн хорих ял оноожээ.
  • “Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
Д.Эрдэнэбилэг, О.Орхон, Ц.Пүрэвтүвшин нарыг суллана
5 жил өмнө   489
Худалдаа Хөгжлийн Банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг, тус банкны Гүйцэтгэх захирал О.Орхон, “Монголын зэс"” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин нарыг суллах шийдвэрийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс өнөөдөр /2019.03.06/гаргажээ.
 
Тодруулбал, хэрэгт авагдсан бичгийн баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт прокурор, өмгөөлөгч нарын санал, хүсэлтийг үндэслэн сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүйгээр баривчилсан мөрдөгчийн тогтоол нь Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэсэн үндэслэлээр тэдгээрийг суллаж шийдвэрлэжээ.
 
Цагдаагийн ерөнхий  газрын Эрүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх тасгаас тэднийг гуравдугаар сарын 5-ны өдөр саатуулан байцааж, улмаар Урьдчилан саатуулах 461-р ангид хорьсон билээ. Мөн тэдэнтэй хамт Зам, тээврийн хөгжлийн сайд асан Д.Ганбатын хүү Хүрэлбаатарыг цагдан хорьсон байжээ.
 
Эрүүгийн цагдаагийн газраас прокурорт баривчлах ажиллагаагаа танилцуулж, шүүхийн зөвшөөрлөөр баривчлах ёстой байсан аж.
 
Ц.ОРГИЛ
Д.Эрдэнэбилэг, О.Орхон, Ц.Пүрэвтүвшин нарыг суллана
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0