Цөөн үгээр:
  • Өнөөдөр ногоон автобусны тендерийг шалгах түр хороо хаалттай хуралдана
УИХ-ын 25 гишүүн гадаадад томилолтоор явж байна
5 жил өмнө   713

 УИХ-ын ээлжит бус чуулган гуравдугаар сарын 18-29-нд хуралдахаар товлогдсон. Ээлжит бус чуулган хуралдах гэж байгаатай холбогдуулж УИХ-ын Тамгын газраас гишүүдийн ирцийн мэдээллийг өгсөн байна. Тус мэдээллээс харахад гишүүдийн дийлэнх хувь нь гадаадад, 9 гишүүн орон нутагт томилолтой байгаа аж. Тухайлбал Ц.Гарамжав, Ж.Батзандан, Д.Тогтохсүрэн нарын 25 гишүүн гадаадад томилолтой байгаа бол О.Батнасан, Б.Дэлгэрсайхан, Х.Болорчулуун нарын ёсөн гишүүн орон нутагт яваа гэнэ. Харин нь С.Эрдэнэ, Б.Саранчимэг, Ц.Даваасүрэн, С.Батболд нарын гишүүд утсаа аваагүй, Н.Цэрэнбат, Д.Ганболд нарын гишүүдийн утас холбогдохгүй байгаа гэнэ. Одоогийн байдлаар Улаанбаатар хотод 30 орчим гишүүн байгааг мэдээллэв. 

A.ЦЭЛМЭН

УИХ-ын 25 гишүүн гадаадад томилолтоор явж байна
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0