Цөөн үгээр:
  • Өнөөдөр ногоон автобусны тендерийг шалгах түр хороо хаалттай хуралдана
МАН-ын бүлэг С.Зориг агсны хэргийг хаалттай хэлэлцэж байна
5 жил өмнө   536
УИХ дахв МАН-ын бүлэг С.Зориг агсны амиа алдсан хэрэгтэй холбоотой асуудлаар хаалттай хуралдаж байна. Тус бүлгийн хуралдаанд Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж Нямдорж С.Зориг агсны амиа алдсан хэрэгтэй холбоотой асуудлаар бүлгийн гишүүдэд мэдээлэл өгч байгаа аж. Засгийн газар өнгөрсөн Баасан гаригт ээлжит бусаар хуралдаж, дээрх хэрэгтэй холбоотой хэргийн материалтай танилцсан бөгөөд яллагдагч нарыг эрүүдэн шүүсэн эсэх талаар Тагнуулын ерөнхий газрын дарга болон Хууль зүй, дотоод хэргийн сайд нарын мэдээллийг сонссон юм.
 
 Мөн яллагдагч нартай холбоотой эрүүдэн шүүсэн байж болзошгүй бичлэгийг прокурорын газраас гишүүдэд үзүүлэхээс татгалзсан юм.
 
Тиймээс энэхүү бичлэгийг ил болгох асуудлыг Засгийн газрын төвшинд ярьсан бөгөөд өнөөдөр бүлгийн гишүүдэд танилцуулж байгаа гэнэ. Яг одоо Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн мэдээлэлтэй холбогдуулж, бүлгийн гишүүд асуулт, тодруулга авч байна гэсэн мэдээлэл байна.
 
А.ЦЭЛМЭН
 
МАН-ын бүлэг С.Зориг агсны хэргийг хаалттай хэлэлцэж байна
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0