Хэнтий аймгийн 42 дугаар тойргийн нөхөн сонгууль зургадугаар сарын 30-ны өдөр болно. Уг сонгуульд Ардчилсан намаас хэнийг нэр дэвшүүлэхээр ярилцаж байгаа талаар УИХ-ын гишүүн, УИХ-ын дэд дарга Я.Санжмятаваас тодрууллаа.
Тэрбээр “Хэнтий аймгийн 42 дугаар тойрогт хоёр хүнийг нэр дэвшүүлэхээр яригдаж байна. Нэрийг нь одоохондоо хэлэх боломжгүй байна. Сансарт нисэхэд орлон нисгэг ч байдаг шиг бид хоёр хүнийг нэр дэвшүүлэхээр ярилцаж байна. Учир нь МАН, МАХН-аас нэр дэвших хүмүүсийн нэр тодорхойгүй байна. Аль болох томхон шиг хүн нэр дэвшээсэй гэж бодож байна. Томхон хүнтэй барилдахад амар. МАН-аас Ерөнхий сайд У.Хүрэлсүх, МАХН-аас Н.Энхбаяр дэвших байх. Бид энэ хүмүүстэй эн тэнцүү, яс өрсөлдөх,чадвартай хүнээ дэвшүүлнэ. Бид энэ ялалтын төлөө ажиллана гэсэн сэтгэл, итгэлтэй байна” гэлээ.
Эх сурвалж:Medee.mn
Я.Санжмятав: Ардчилсан нам Хэнтийн нөхөн сонгуульд ялахын төлөө ажиллана |
|