Цөөн үгээр:
  • С.Зориг агсны амиа алдсан хэргийг нууцаас гаргахыг шаардаж, ҮАБЗ-д хандана
  • Ачит Ихт” ХХК 34 хувиа эзэмшүүлэхэд бэлэн
Ё.Баатарбилэг: Багшийн хөгжлийг дэмжих журам батлагдлаа
5 жил өмнө   771
Засгийн газар өнөөдөр ээлжит бусаар хуралдаж, Монголын Багш нарын Их хуралтай холбогдуулан зарим шийдвэрийг гаргажээ. Энэ талаар БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг мэдээлэл өгөв. Тэрбээр "Өнөөдрийн хуралдаанаар багшийн хөгжлийг дэмжих талаар авах арга хэмжээний тухай тогтоол батлагдан гарлаа. Энэ тогтоолоор багш нарын их хурлыг 5 жилд нэг удаа зохион байгуулдаг болно. 
 
Мөн практикийн үйл ажиллагаа зардал өмнө нь олгогдож байгаад хуулийн өөрчлөлтөөр олгогдохоо болиод байсныг өнөөдрийн хурлаар шийдвэрлэхээр боллоо. 
 
Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажилладаг ердийн сургалттай сургуулийн нэмэгдэл урамшууллын асуудлыг шийдэхээр болсон. Энэхүү шагнал урамшууллын асуудлыг 2019 оны есдүгээр сарын 1-нээс шийдвэрлэх үүрэг чиглэл өгсөн" гэв. 
 
Мөн тэрбээр  "Багш нарын эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх багцын үйлчилгээнд хамруулах асуудлыг Эрүүл мэнд, БСШУС-ын сайд нарт үүрэг болгосон. Жилд нэг удаа багш нарыг эрүүл мэндийн багцын үйлчилгээнд хамруулах асуудал ийнхүү шийдэгдэж байна. Дээд боловсролын болон мэргэжлийн боловсролын сургуулийн багш нарын мэргэжил дээшлүүлэх төвийг байгуулахаар болж байна. Дээд сургуулийн багш нарын мэргэжил дээшлүүлэх асуудал орхигдсон байсан. Ялангуяа багш бэлддэг сургуулийн багш нарыг мэргэжил дээшлүүлдэггүй. Тэгэхээр энэ асуудлыг энэ оны хоёрдугаар улиралд багтаан шийдвэрлэхээр болсон. 
 
Түүнчлэн “Цахим засаглал” үндэсний хөтөлбөрийн хүрээнд цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн боловсролын сургуулийн багш нарыг компьютержүүлэх асуудлыг шийдвэрлэх чиглэл өгсөн. Эдгээр асуудлуудыг Засгийн газраас тогтоол гарган баталлаа” гэв. 
 
А.ЦЭЛМЭН
Ё.Баатарбилэг: Багшийн хөгжлийг дэмжих журам батлагдлаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0