Цөөн үгээр:
  • С.Зориг агсны амиа алдсан хэргийг нууцаас гаргахыг шаардаж, ҮАБЗ-д хандана
  • Ачит Ихт” ХХК 34 хувиа эзэмшүүлэхэд бэлэн
Б.Батзориг, С.Бямбацогт нар байнгын хорооны даргад өрсөлдөнө
5 жил өмнө   555
УИХ-ын Байнгын хороодын дарга нарыг нэг жилийн хугацаатай сонгож, нэг удаа улираан сонгох зохицуулалттай. 2017 онд томилогдсон зарим байнгын хороодын дарга нарын үүрэгт хугацаа өнгөрсөн намар дуусгавар болсон ч МАН-ын улс төржилтөөс болж одоо ч солигдоогүй хэд хэдэн байнгын хороодын дарга нар бий. Тиймээс одоо зарим байнгын хороодын дарга нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх, заримыг нь улираан сонгохоор яригдаж байгаа аж.
 
Тухайлбал, УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцанг чөлөөлж, түүний оронд УИХ-ын гишүүн С.Бямбацогтыг томилохоор МАН дотор “тохиролцсон” сурагтай. Мөн Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Л.Элдэв-Очирыг чөлөөлж, түүний оронд УИХ-ын гишүүн Б.Батзоригийг томилох яриа ч байна. Б.Батзориг гишүүний хувьд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар ажиллаж байгаад өөрийн хүсэлтээ ажлаа өгсөн, өмнө нь тус яамны дэд сайдаар ажиллаж байсан билээ. Мөн Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэн ухааны байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Д.Оюунхоролыг томилсон юм.
 
Ц.ОРГИЛ
Б.Батзориг, С.Бямбацогт нар байнгын хорооны даргад өрсөлдөнө
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0