Цөөн үгээр:
  • Өнөөдөр ногоон автобусны тендерийг шалгах түр хороо хаалттай хуралдана
Бонд нэрээр 33 их наяд төгрөгийг завшиж түүнийгээ өршөөлийн хуулиар өршөөжээ
5 жил өмнө   543
Өнөөдөр УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хурлаар АТГ-ын даргыг чөлөөлөх асуудлыг хэлэлцсэн. Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Бямбацогтын асуултанд АТГ-ын дарга Х.Энхжаргал хариулахдаа ноцтой мэдээллүүдийг дурдлаа. 
 
Тэрээр “Намайг томилогдсноос хойш 2 жил 10 сарын хугацаанд хамгийн их саад болсон зүйл юу вэ гэхээр баахан бонд /”Чингис”, “Самурай”/ гаднаас зээлж аваад, түүнийгээ замбараагүй үрчихээд , 2015 онд “өршөөлийн хууль” гаргаж 33 их наяд төгрөгийг өршөөчихсөн. Өөрөөр хэлбэл хууль бусаар олсон, үрсэн мөнгөө өөрсдөө өршөөчихсөн. Энэ асуудлаас болоод Монгол Улсын нэр гадны бүхий л байгууллагуудын өмнө пад хар болсон” гэв.
 
Үндэстэн дамнасан корпорациуд Оюутолгойн хэргийг шийдвэрлэж чадах юм уу гэж даапаалдаг
 
Мөн Оюутолгойн асуудлаар “10-аад хоногийн өмнө Оюутолгойтой холбоотой тохимолыг Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Оюутолгойн ажлын хэсгийн ахлагч, Эдийн засгийн байнгын хорооны даргад өгсөн. Энэ тохимолд маш ноцтой асуудлууд хөндөгдсөн. Эл цагаан байх ёстой учраас нууцлалд оруулахыг хүсээгүй. Шалгах явцад үндэстэн дамнасан корпораци, эд хөрөнгөтэй олон хүнтэй нүүр тулсан. Тэд нар “Монгол үүнийг ойлгох юм уу, чадах юм уу” гэдэг байдлаар хариу өгч байсан ч бид амжилттай сайн шалгасан гэж үзэж байна. Оюутолгойн хэрэг 90-ээд хувьтай явж байгаа. Монгол Улсын Ерөнхий прокурорт танилцуулагдана. Маш нууц материалууд ч энд бий” гэж мэдэгдэв.
 
Бонд нэрээр 33 их наяд төгрөгийг завшиж түүнийгээ өршөөлийн хуулиар өршөөжээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0