Цөөн үгээр:
  • С.Зориг агсны амиа алдсан хэргийг нууцаас гаргахыг шаардаж, ҮАБЗ-д хандана
  • Ачит Ихт” ХХК 34 хувиа эзэмшүүлэхэд бэлэн
Н.Алтанхуяг: АН-ын даргын сунгаанд тухайн үеийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, МАН-ын дарга М.Энхболд нар далдуур оролцсон
5 жил өмнө   956
Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг мэдээлэл хийлээ. 
 
Тэрбээр, Өнөөдөр зарим асуудлаар тодруулга хийх гэж хэвлэлийнхэнтэй уулзаж байна. АН-ын даргын сунгаанд тухайн үеийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, МАН-ын дарга М.Энхболд нар далдуур оролцсон. Даргын сунгаад орон нутгаас 6000-7000 саналаар давуу ирсэн, хотод ирэхэд С.Эрдэнэ саналын хуудсыг буруу тоолсон. 
 
Дараа нь Ерөнхийлөгчийн сунгаанд би өрсөлдье гэж шийдсэн. Элбэгдорж бас л оролцсон. Эхлээд намын гишүүдийн саналаар нам дотроосоо гарах ёстой. Санал хураахын өмнөх өдөр Элбэгдорж "Р.Амаржаргалыг дэмжинэ шүү" гэж гишүүдэд үүрэг өгсөн. Азаар дундуур нь Х.Баттулга гарч ирсэн, би Ерөнхийлөгчийн зөвлөх болсон. Би зөвлөх болсноос хойш АН-ын ажилд оролцоогүй юм. 
 
Би 6 жил намын дарга байхдаа улс орон даяар "Монгол хүн-2020" хэлэлцүүлэг явуулж, яаж хүн ардынхаа ахуй амьдралыг дээшлүүлэх, хот руу чиглэсэн их нүүдлийг яавал багасгах вэ? зэрэг сэдвээр хэлэлцүүлэг хийж байсан. Энэ бодлогын хүрээнд бид 2012 оны сонгуульд олонх биш 34 суудалтай олуулаа болсон. 
 
Өнөөдөр АН юу болоод байна вэ?
 
60 тэрбумыг хамгаалдаг болсон. Эрдэнэтийн 49 хувийг авсныг дэмждэг болсон. АН-ын удирдлага АН-ыг нам биш болгосон. Бид одоо АН-аа цэвэрлэж авах ёстой. Зөвхөн АН-ын залуучуудын холбооны даргад өрсөлдөхийн тулд 120 сая төгрөг төлдөг. Аймаг дүүргийн намын даргад өрсөлдөх бол 15-20 сая төгрөг төлдөг. Энэ бол нам биш, мөнгөний сүлжээ болсон. МАН-ын 60 тэрбумын сүлжээг намдаа хэрэгжүүлсэн. 
 
Хоёрдугаарт, гишүүдээ хасдаг хөөдөг болсон. Болд, Батзандан гишүүд байтугай жирийн гишүүдээ хөөдөг болсон. 
 
-Таныг АН-аас хассан уу? 
 
-Би АН-ын хувьсгалд МУИС-ийн багш байхаасаа эхлэн ажилласан. Намайг хассан гэх албан бичиг би олж үзээгүй л байна. Тэдний хасдаг, тэднээс хауулдаг гэж юу байсан юм. Одоо боль, хэтэрлээ. Болд, Батзандан нар хасагдлаа гээд яагаад шинэ нам байгулдаг юм. Намаа шинэчлэхийн төлөө явах ёстой юм биш үү гэв. 
 
А.ЦЭЛМЭН
Н.Алтанхуяг: АН-ын даргын сунгаанд тухайн үеийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, МАН-ын дарга М.Энхболд нар далдуур оролцсон
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0