Цөөн үгээр:
  • Өнөөдөр ногоон автобусны тендерийг шалгах түр хороо хаалттай хуралдана
М.Энхболд: Аль нэг намын дотоод хэрэгт оролцож байсан удаа байхгүй
5 жил өмнө   540
Өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг мэдээлэл хийсэн. Тэрээр  мэдээлэл хийх үеэрээ АН-ын даргын сунгаанд тухайн үеийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, МАН-ын дарга М.Энхболд нар далдуур оролцсон гэж хэлсэн.
 
Үүнтэй холбогдуулж УИХ-ын гишүүн М.Энхболд Монголын улс төрийн хүчнүүдэд хүндэтгэлтэй хандаж ирсэн. Аль нэг намын дотоод хэрэгт оролцож байсан удаа байхгүй гэж өөрийн фейсбүүк хуудсаар мэдэгдлээ.
 
Тэрээр танай намын дарга бүх гишүүдийнхээ олонхийн саналыг авч, албан ёсны мэдээ гарсны дараа УИХ-ын гишүүн С.Эрдэнэд баяр хүргэсэн нь үнэн. УИХ-д суудалтай намын даргаар нэг гишүүн нь сонгогдоод байхад баяр хүргэх нь УИХ-ын даргын хувьд хийх л ёстой ажил гэв.
 
Мөн энэхүү хариуцлагагүй мэдэгдлээ залруулж, намынхаа дотоод хэрүүлд миний нэрийг оролцуулахгүй байхыг хүсье гэлээ.  
 
А.ЦЭЛМЭН
 
М.Энхболд: Аль нэг намын дотоод хэрэгт оролцож байсан удаа байхгүй
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0