Цөөн үгээр:
  • "Morningstar" хамтлагийн гоцлол дуучин Б.Аззаяад хар тамхины хэргээр нэг жилийн хорих ял оноожээ.
  • “Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
42 дугаар тойргийн сонгуульд өрсөлдөх намууд батламжаа авлаа
5 жил өмнө   561
Сонгуулийн ерөнхий хорооноос УИХ-ын 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд өрсөлдөх намын удирдлагуудад батламж гардуулж байна.
 
Улсын дээд шүүхэд бүртгэлтэй 13 нам Сонгуулийн тухай хуулийн 121 дүгээр зүйлд заасан баримт бичгийг 2019 оны 6 дугаар сарын 30-ны өдөр явагдах Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд оролцох тухай хүсэлтийн хамт Сонгуулийн Ерөнхий Хороонд хүлээлгэн өгсөн. Үүнд:
 
1. Хөдөлмөрийн Үндэсний Нам
 
2. Ард Түмний Олонхийн Засаглал Нам
 
3. Монголын Ногоон Нам
 
4. Эрх Чөлөөг Хэрэгжүүлэгч Нам
 
5. Ардчилсан Нам
 
6. Монгол Ардын Хувьсгалт Нам
 
7. Монгол Ардын Нам
 
8. Дэлхийн Монголчууд Нам
 
9. Монгол Консерватив Нам
 
10. Зон Олны Нам
 
11. Үнэн Ба Зөв Нам
 
12. Иргэний Зориг-Ногоон Нам
 
13. Монголын Хүний Төлөө Нам
 
багтаж байгаа юм. Иргэний Зориг-Ногоон намыг өмнөх сонгуулийн зардлын тайлан ирүүлээгүй, Монголын Хүний Төлөө Намыг баримт бичгийн бүрдэл дутуу хэмээн бүртгээгүй юм байна.
 
Ц.ОРГИЛ
 
 
42 дугаар тойргийн сонгуульд өрсөлдөх намууд батламжаа авлаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0