Цөөн үгээр:
  • Гадаад худалдааны эргэлтийн дийлэнх хувийг БНХАУ эзэлж байна
  • Ховд аймагт мотоциклийн хөдөлгөөнийг хориглох шийдвэр гаргажээ
  • Увс аймагт боом өвчний халдвар авсан малчдын биеийн байдал сайжирчээ
С.Баярцогт ”Рио Тинто” компаниас 10.1 сая долларын хахууль авсан нь ил боллоо
7 жил өмнө   740
Сангийн сайд асан С.Баярцогттой холбоотой оффшор дансны дуулиан олон улсад одоо ч үргэлжилсээр байна. Харин Монголд энэхүү дуулианыг УИХ-ын дэд даргын албан тушаалаас нь огцруулсан төдийгөөр хаасан цаг саяхан. Тэгвэл С.Баярцогтод Монголын хууль хяналтын байгууллагаас бус, Швейцарийн прокуророос хэрэг үүсгэн шалгаж байгаа ажээ. Авлига, хээл хахууль авсан, олон улсын төвшинд мөнгө угаасан гэх хэргээр С.Баярцогтыг шалгаж буйгаа Швейцарь улсын прокурор өчигдөр мэдэгдлээ. Энэ хүрээнд Швейцарийн хэд хэдэн банкинд байрлаж буй  1.85 сая ам.долларын хадгаламж бүхий дансуудыг нь царцаажээ. Швейцарийн прокуророос тус данснууд Монгол Улсын Сангийн сайд асан С.Баярцогттой холбоотой хэмээн шалгаж байгаа бөгөөд царцаасан дансны мэдээлэл дунд "Рио Тинто" компаниас 2008 онд С.Баярцогтод 10 сая ам.доллар шилжүүлж байсан нь ил болжээ.
 
Швейцарийн талаас энэ нь "Рио Тинто" компанийн зүгээс С.Баярцогтод авлига болгож өгсөн мөнгө байх бүрэн үндэслэлтэй гэж мэдэгдэж байна. Учир нь С.Баярцогт Сангийн сайд байх үед буюу 2009 онд  Оюутолгой зэс, алтны уурхайн хөрөнгө оруулалтын гэрээг Монгол Улсын Засгийн газар "Рио Тинто" компанитай байгуулсан. Энэ үеэр С.Баярцогт гэрээнд хувийн ашиг сонирхлын  дагуу хөндлөнгөөс нөлөөлж, Монгол Улсад ашиггүй гэрээ байгуулсан байж болзошгүй ажээ. 
 
Швейцарийн ерөнхий прокурорын газраас С.Баярцогттой холбогдох хэргийг 2016 оноос шалгаж эхэлсэн бөгөөд дансанд мөнгө шилжсэн үе буюу 2008 оны есдүгээр сар нь түүний Сангийн сайдаар томилогдсон үетэй давхцаж байгааг онцлон тэмдэглэжээ.
 
Швейцарийн ерөнхий прокурорын газраас гаргасан мэдэгдэлд, “Гадаад орны засгийн газрын сайдын албан тушаалд дөнгөж томилогдсон хүн ийм их хэмжээний мөнгө хүлээн авсан нь маш их сэжигтэй байна. Сангийн сайд байхдаа Баярцогтын гарын үсэг зурсан гэрээ Монголын талд хохиролтой байх шинж тэмдгүүд ажиглагдаж байна” хэмээн онцолжээ.
С.Баярцогт ”Рио Тинто” компаниас 10.1 сая долларын хахууль авсан нь ил боллоо
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0