Цөөн үгээр:
  • С.Зориг агсны амиа алдсан хэргийг нууцаас гаргахыг шаардаж, ҮАБЗ-д хандана
  • Ачит Ихт” ХХК 34 хувиа эзэмшүүлэхэд бэлэн
Б.Хурц өнөөдрийг хүртэл нэг ч мэдүүлэг өгөөгүй байна
5 жил өмнө   450
С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргээр ялын дээд хэмжээ авсан Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн хэрэгтэй холбогдуулан Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурцыг хорьсон.  Чингилтэй дүүргийн шүүхийн шийдвэрээр ШШГЕГ-ын харьяа урьдчилан хорих 461-р ангид 15 хоногийн хугацаатай цагдан хорьж байгаа. Тэрбээр өнөөдрийг хүртэл нэг ч удаа мэдүүлэг өгөөгүй аж. Түүнийг үргэлжлүүлэн хорих эсэхийг энэ пүрэв гаригт шүүхээр дахин хэлэлцэж шийдвэр юм. 
 
Гэвч энэ удаад түүнийг суллахгүй, харин ч үргэлжлүүлэн хорих захиалгат ажиллагаа хэдийн эхэлсэн тухай яриа Төрийн ордонд өрнөж байна. Нэр бүхий улстөрчид хуулийнханд "Б.Хурцыг үргэлжлүүлэн хорино шүү" гэх "даалгавар" өгөхтэй зэрэгцэн хэвлэлүүдээр "Б.Хурцыг суллах гэж байна" гэх захиалгат мэдээ зориуд тараад эхэлжээ. Эх сурвалжуудын мэдээлснээр, ТЕГ-ын экс даргыг үргэлжлүүлэн хорих эсэх тухай шүүх хурлыг даргалах шүүгчийг өчигдөр гэнэт сольсон юм байна.
 
 
А.ЦЭЛМЭН
Б.Хурц өнөөдрийг хүртэл нэг ч мэдүүлэг өгөөгүй байна
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0