Цөөн үгээр:
  • Володимир Зеленський огцроход бэлэн гэв
Монгол Улсын Ерөнхий аудитораар Д.Занданбатыг томиллоо
6 жил өмнө   1210
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндэсний аудитын газрын дарга Д.Хүрэлбаатарыг албан тушаалаас нь чөлөөлж, оронд нь Д.Занданбатыг томилох асуудлыг хэлэлцлээ.
 
Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатар жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн зээл авсан асуудалтай  холбогдсон тул УИХ-ын 2018.11.22-ны өдрийн 86 дугаар тогтоолоор албан түүнийг тушаалаас нь түдгэлзүүлсэн билээ. Монгол Улсын Ерөнхий аудиторын бүрэн эрхэд хамаарах аудитын тайланг баталгаажуулах үүрэг хууль тогтоомжийн дагуу хэрэгжихгүй, хууль зөрчигдөх нөхцөл үүссэн учир Д.Занданбатыг Монгол Улсын Ерөнхий аудитороор томилуулах саналыг УИХ-ын дарга Г.Занданшатар оруулсан юм.
 
Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатарыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлыг УИХ-ын гишүүдийн 72.7 хувь нь дэмжсэн бол Д.Занданбатыг Монгол Улсын Ерөнхий аудитороор томилох асуудлыг УИХ-ын гишүүдийн 87.3 хувь дэмжиж, томиллоо.
 
Д.Занданбат нь: Баянзүрх дүүргийн татварын хэлтэст улсын байцаагч, Нийслэлийн татварын газарт улсын байцаагч, Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн дарга, Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын дарга, нийслэлийн Хан-Уул дүүргийн Засаг дарга, нийслэлийн Сүхбаатар дүүргийн татварын хэлстийн дарга, Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга, мөн яамны Санхүү, эдийн засгийн хэлтсийн дарга, Хөрөнгө оруулалт, үйлдвэрийн хэлтсийн дарга, Татварын ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдон ажиллаж байжээ.
Монгол Улсын Ерөнхий аудитораар Д.Занданбатыг томиллоо
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0