Цөөн үгээр:
  • С.Зориг агсны амиа алдсан хэргийг нууцаас гаргахыг шаардаж, ҮАБЗ-д хандана
  • Ачит Ихт” ХХК 34 хувиа эзэмшүүлэхэд бэлэн
УИХ-ын гишүүн Б.Саранчимэг Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнд ажиллалаа
5 жил өмнө   777
УИХ-ын дарга Г.Занданшатар, БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг, УИХ-ын гишүүн Б.Саранчимэг нар Шинжлэх ухааны академи болон Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнд өнөөдөр ажиллалаа. 
 
Энэ үеэр УИХ-ын Б.Саранчимэг Ботаникийн цэцэрлэгт хүрээлэн 30 гаруй га газартай байсан ч одоо 20 га болтлоо багассан. Үйл ажиллагаа зогсонги байдалд орж, орох гарах гарц ч байхгүй болсныг хэллээ. Цаашид Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнд анхаарал хандуулах шаардлагатай байгааг энэ үеэр онцолсон юм. 
 
 
Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнд 158 хүн ажилладгаас 140 нь эрдэм шинжилгээний ажилтан байна. 14 лабораторитой бөгөөд ажилтнуудын дундаж нас 35 гэнэ .Шинжлэх ухааны академийн Хими, химийн технологийн хүрээлэн 1968 онд байгуулагдсан. 10 лабораторитай, 127 ажилтантайгаас 104 нь эрдэм шинжилгээний ажилтан аж. 36 хувь нь доктороос дээд зэрэгтэй. Мөн л тоног төхөөрөмжийн хоцрогдол, төсвийн хангалтгүй байдал, эрдэмтэн судлаачдын нийгмийн асуудал орхигдсон зэрэг асуудал тулгамджээ.
 
1990 оноос хойш ШУА-д Төрийн өндөрлөгүүдээс нэг ч хүн очиж байгаагүй, 30 шахам жилд салбарын сайд нь ганцхан удаа ирсэн юм байна. Төр нь эрдэмтдээ “тоож” буйд эрдэмтэн, судлаачид баяртай байгаагаа илэрхийллээ. 
 
УИХ-ын гишүүн Б.Саранчимэг Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнд ажиллалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0