Цөөн үгээр:
  • С.Зориг агсны амиа алдсан хэргийг нууцаас гаргахыг шаардаж, ҮАБЗ-д хандана
  • Ачит Ихт” ХХК 34 хувиа эзэмшүүлэхэд бэлэн
Ч.Хүрэлбаатар: Ерөнхийлөгчийн тавьсан хоригтой санал нийлэхгүй байна, хуулиа ойлгоогүй үндэслэлгүй хориг тавьсан
5 жил өмнө   490
Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Татварын багц хууль дээр Ерөнхийлөгчийн тавьсан хоригийн талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
Тэрээр зарим асуултад хариулахдаа" Ерөнхийлөгчөөс дөрөв дэх хоригоо хүлээж авч байна. Энэ хоригтой огтхон ч санал нийлэхгүй байгаа. Үндэслэлгүй, хууль дотор байгаа зүйлээ ойлгоогүй ийм хориг тавьсан байна. Эхнийх нь Оюу толгойд давуу байдал егөх гээд байна гэх үндэслэлийг хоригт оруулж ирсэн байгаа юм. Тэр хууль дээр цагаан цаасан дээр хараар биччихсэн байгаа. Ашигт малтмал, цацраг идэвхт бодис, газрын тосны хайгуулын болон тусгай зөвшөөрлийн лиценз эзэмшиж байгаа компанид энэ хууль үйлчлэхгүй гэж заасан байгаа.
Нөлөөлөхгүй гээд хууль дээр биччихсэн байхад энэ хоригийг оруулж ирж байгаад би гайхаж байна. Ойлгочихоод тоглоод байгаа юм уу, мэдэхгүй. Учрыг нь олохгүй юм. Хоёрдугаарт, үе шилжилтийн мөнгөн хөрөнгөжүүлэлтийн дүрмийг дордуулчихлаа гэж байгаа. Гэтэл яг эсрэгээрээ байгаа. Манай улс Европын холбооноос гаргадаг татварын хар жагсаалтад орсон байсан. Үүнээс гарах нэг нөхцөл болох нь үе шилжүүлэхийн .эсрэг заалт манай татварын хуулиуд дээр алга, үндэстэн дамнасан компаниудад боломж олгоод байна гэсэн учраас хуульдаа оруулсан. Мөн Ерөнхийлөгчийн хоригт Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн эрх олгосон орлогоос 30 хувийн татвар ногдуулж байсныг 10 хувь болгожээ гэсэн байна.
2006 оны хуулиар иргэн хүн газар шилжүүлсэн, эрх шилжүүлсэн байвал, аж ахуйн нэгж газраа шилжүүлсэн байвал 30 хувийн татвар авдаг байсан. Үүнийг 2018 оны төсвийн хүрээний мэдүүлэг өргөн мэдүүлэх үеэр иргэн газар шилжүүлбэл 10 хувь болгосон. Тиймээс аж ахуйн нэгжүүдийг Татварын хуулиар 10 хувь болгосон. Энэ хуулийг УИХ-д өргөн мэдүүлэхээс өмнө маш их хэлэлцүүлэг хийсэн.
Хэлэлцүүлгээр гарч ирсэн санал юм. Хэрвээ хуулийн төслөө олон нийтээр хэлэлцүүлээд тэр хэлэлцүүлгийг нь хүлээж авахгүй бол яах гэж хэлэлцүүлэг хийх юм бэ. Мөн уул уурхайн ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүрээр тайлан гаргахаар хуульд тусгачихжээ гэж байгаа. Бөөнд нь тайлагнах санал Ерөнхийлөгч оруулж ирж байгаа юм байна. Үүнийг огтхон ч хүлээн зөвшөөрөхгүй.
Учир нь ашигт малтмалын тусгай лиценз бүрээр тайлан авахгүй бол нэг тайлан дээр ашигтай, нөгөө тайлан дээр гаргасан алдагдлаа хольж бичээд татвар төлөхгүй болчихоод байгаа юм. Тиймээс Сангийн яам лиценз бүрээр нь тайлагнуулж байгаа. Үүнийг ингэж өөрчлөхгүй бол татвар төлөхгүй болчихоод байна. Энэ хоригууд үндэслэлгүй байна. Арилжааны банкууд гаднаас хөрөнгө татахаар 10 хувийн татвар авдаг байсныг таван хувь болгосон гэж байна. Энэ бол яг эсрэгээрээ юм.
Дотоодын зээлийн хүүг бууруулах зорилгоор ийм зохицуулалт хийсэн. Монголд байгаа мөнгөөрөө зээл олгоод байвал манай зээлийн хүү өндөр яваад байна. Тиймээс гаднаас илүү олон эх үүсвэр орж ирээсэй гэж үзэж татварын хувь хэмжээг таван хувь болгож бууруулсан. Борлуулалтын орлого нь 50 саяас бага аж ахуйн нэгжүүдэд татварын хялбаршуулсан горимыг өгөөд бусад хөнгөлөлт чөлөөлөлтөд оролцох боломжгүй болгосон гэж байгаа юм. Энэ бол онигооны юм болж байна.
Аж ахуйн нэгжүүд 50 сая төгрөгийн борлуулалтын орлоготой бол өөрсдөө сонголтоо хийх эрх нь байгаа. Тухайлбал, аж ахуйн нэгж 10 сая төгрөгийн борлуулалтын орлоготой бол жилд 100 мянган төгрөгийн татвар төлөөд би нягтлан бодогч авахгүй, жилдээ нэг удаа тайлан гаргаж өгнө гэсэн сонголт нь бий. Эсвэл тайлангаа гаргаж өгөөд хөнгөлөлт, чөлөөлөлтөө авах эрхээ эдлэх нь хуулиараа нээлттэй байгаа.
Үүнийг бид үзээд хоригийг хүлээж авах боломжгүй гэж үзсэн. Мөн хориг дотор байгаа зүйл хүлээж авах боломжгүй, Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг хаасан хэлэлцүүлгийнхээ эсрэг хориг болоод байгаа юм" гэв.
 
Ч.Хүрэлбаатар: Ерөнхийлөгчийн тавьсан хоригтой санал нийлэхгүй байна, хуулиа ойлгоогүй үндэслэлгүй хориг тавьсан
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0