Цөөн үгээр:
  • С.Зориг агсны амиа алдсан хэргийг нууцаас гаргахыг шаардаж, ҮАБЗ-д хандана
  • Ачит Ихт” ХХК 34 хувиа эзэмшүүлэхэд бэлэн
УИХ-ын гишүүн Д.Гантулгыг чөлөөлсөн нь хууль зөрчсөн эсэхийг хэлэлцэх тов гарчээ
5 жил өмнө   506
Нэр бүхий иргэд Үндсэн хуулийн цэцэд хандаж Монгол Улсын Их Хурлын 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн “ Улсын Их Хурлын гишүүнээс чөлөөлөх тухай” 49 дүгээр тогтоол Сонгуулийн болон Үндсэн хуулийг зөрчсөн байна гэсэн мэдээлэл ирүүлжээ.
 
УИХ-ын гишүүн Д.Гантулыг чөлөөлсөн тогтоол нь 2019 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” 22 дугаар тогтоол, Сонгуулийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.3 дахь хэсэг Үндсэн хуулийн зарим заалтад нийцээгүй байна гэж үзсэн байна.
 
Иймд Үндсэн хуулийн цэц дунд суудлын хуралдаан зарлаж, 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдөр уг тогтоолыг хууль зөрчсөн эсэхийг хэлэлцэхээр товложээ.
 
 
 
Эх сурвалж: ҮХЦ
УИХ-ын гишүүн Д.Гантулгыг чөлөөлсөн нь хууль зөрчсөн эсэхийг хэлэлцэх тов гарчээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0