Цөөн үгээр:
  • С.Зориг агсны амиа алдсан хэргийг нууцаас гаргахыг шаардаж, ҮАБЗ-д хандана
  • Ачит Ихт” ХХК 34 хувиа эзэмшүүлэхэд бэлэн
АН энэ сарын 30-нд ард нийтийн ЖАГСААЛ зохион байгуулна
5 жил өмнө   586
Ардчилсан намын дарга С.Эрдэнэ, тус намын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан нар Засгийн газрыг хариуцлагагүй ажиллаж буй талаар мэдээлэл хийлээ.
 
Мэдээллийн эхэнд АН-ын дарга С.Эрдэнэ “У.Хүрэлсүхийн толгойлсон Засгийн газар авлигажсан, ЖДҮХС-аас зээл авч, давуу эрх өөрсөддөө бий болгосон, эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлсэн гэж гоё тоо ярьж байгаа ч бодит амьдрал дээр инфляци өссөн, өргөн хэрэглээний мэдээллийн барааны үнэ нэмэгдэж, замбараагүй болсон, яаман дээр хүний амь эрсэдсэн хэрэг нь өнөөдөр ч шийдэгдээгүй, сайд нар нь 10 сая ам.долларын авлига авсан гээд олон асуудал өнөөдөр ямар нэг байдлаар тодорхой болсон зүйл алга байна. У.Хүрэлсүхийн толгойлж байгаа энэ Засгийн газар бүрэлдэхүүнээрээ огцрох ёстой гэж үзэж байна" гэлээ.
 
Тэрбээр мөн Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайханыг огцруулах хүсэлтийг УИХ-аар хэлэлцэх ёстой. Сүрьеэгээ хянаж чадаагүй Эрүүл, мэндийн сайд Д.Сарангэрэл хариуцлага хүлээх ёстой гэсэн юм.
Мөн Ардчилсан намаас тавдугаар сарын 30-нд ард түмний жагсаал зохион байгуулж, бүтэн сарын хугацаанд Засгийн газрыг огцруулахаар эсэргүүцлээ илэрхийлнэ гэлээ.
Тус нам валютын өсөлтийн эсрэг:
 
 

 

АН энэ сарын 30-нд ард нийтийн ЖАГСААЛ зохион байгуулна
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0