Цөөн үгээр:
  • С.Зориг агсны амиа алдсан хэргийг нууцаас гаргахыг шаардаж, ҮАБЗ-д хандана
  • Ачит Ихт” ХХК 34 хувиа эзэмшүүлэхэд бэлэн
Хөгжлийн банканд хийсэн шалгалтын дүнг АТГ-т шилжүүллээ
5 жил өмнө   1903
ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ Хөгжлийн банкны асуудлаар мэдээлэл хийлээ.
 
Тэрээр мэдээллийн эхэнд “Бид хөгжлийн банкны удирдлагуудаас удирдлагуудаас тайлбар авсан. Чингис, Самурай, Евро бондын эх үүсвэр нийт 4.38 их наяд төгрөг бөгөөд үүний 60 хувь нь улсын төсөвт орсон байна. Хөгжлийн банкны чиг үүрэг бол дэд бүтцийн том төслийг санхүүжүүлнэ гэсэн концепцтэй. Гэтэл зарим жижиг төсөлд зээл өгсөн.
Мөн гүйцэтгэх захирал нь их хэмжээний эрх мэдэл өөртөө төвлөрүүлсэн алдаа тогтоогдсон. Хөгжлийн банкны одоогийн байрыг хэт өндөр үнээр үнэлж авсан. Үүнийг хуулийн байгууллага шалгах ёстой гэж үзсэн. Эдийн засгийн ач холбогдол, буцаж төлөгдөх эсэх нь тодорхойгүй төслүүд рүү бондын хөрөнгийг оруулсан.
 
Хөгжлийн банканд хийсэн шалгалтын дүнг АТГ-т шилжүүллээ
Цаашид 20 тэрбумаас доош зээлийг Хөгжлийн банк гаргахгүй байх ёстой гэж үзэж байгаа. ТУЗ-ийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах ёстой гэж үзсэн. Гүйцэтгэх удирдлага өөрөө өргөдлөө өгч, өөрчилсөн. Боловсон хүчний чадавх муу байна гэж үзсэн учирГ.Амартүвшин захиралд шилжилтийн үед ажиллаж өгөөч гэж хүсэлт тавьсан. Шилжилтийн үеийг бид ирэх оны нэгдүгээр сарын 1-н хүртэл гэж тооцож байгаа.Цаашдаа гадны менежментээр ажиллах нь зүйтэй гэж үзэж байгаа" хэмээн ярилаа.
Хөгжлийн банканд хийсэн шалгалтын дүнг АТГ-т шилжүүллээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0