Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
УИХ-ын нөхөн сонгууль товлосон тогтоол Үндсэн хууль зөрчсөн гэж үзжээ.
5 жил өмнө   568
Хэнтий аймгийн 42-р тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүн Д.Гантулга өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөнөөр тус тойрогт зургадугаар сарын 30-нд нөхөн сонгууль зохион байгуулахаар товлоод буй.
 
Нөхөн сонгуульд 11 нам оролцохоо мэдэгдэж эхнээсээ нэр дэвшигчдээ тодруулсан. Тухайлбал МАХН-аас намын дарга, Н.Энхбаярыг, АН-с Ж.Оуунбаатарыг нэр дэвшүүлэх саналтай байгаагаа мэдэгдсэн. Харин МАН-ын Бага хурал тавдугаар сарын 28 буюу маргааш хуралдаж нэр дэвшигчээ тодруулна.
 
Гэвч нэр бүхий дөрвөн иргэн Үндсэн хуулийн цэцэд хандсаны дагуу Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар өнөөдөр УИХ-ын гишүүн Д.Гантулгыг гишүүнээс чөлөөлсөн, нөхөн сонгууль товлосон УИХ-ын тогтоолууд Үндсэн хууль зөрчсөн эсэх маргааныг хэлэлцлээ.
 
Цэцийн дунд суудлын хуралдаанаас УИХ-ын гишүүнээс чөлөөлөх 49-р тогтоол Үндсэн хууль зөрчөөгүй харин нь УИХ-ын нөхөн сонгууль товлосон тогтоол тус тус зөрч зөрчсөн гэж үзжээ.  Холбогдох хуулийн дагуу Үндсэн хуулийн цэц шийдвэрээ УИХ-д хүргүүлж, ажлын 15 хоногт багтаан хүлээж авах эсэх шийдвэрийг нь баталгаажуулах юм. 
 
Хэнтий аймгийн 42-р тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүн Д.Гантулга өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөнөөр тус тойрогт зургадугаар сарын 30-нд нөхөн сонгууль зохион байгуулахаар товлоод буй.
 
А.ЦЭЛМЭН
 
 
 
 
 
УИХ-ын нөхөн сонгууль товлосон тогтоол Үндсэн хууль зөрчсөн гэж үзжээ.
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0