Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
"Бид Үндсэн хуулийн цэцийн шийдвэртэй санал нийлэхгүй байгаа”
5 жил өмнө   426
МАН-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. 
 
МАН-ын Намын байгуулалтын газрын дарга Б.Баярбаатар “МАН Хэнтийн 42 дугаар тойрогт нэр дэвших боломжтой хүмүүсээ жагсааж бэлтгэлээ хангасан байсан. Өнөөдрийн яг энэ цаг мөчид МАН-ын V бага хурлаа зарлан хуралдуулж, нэр дэвшигчээ тодруулах байсан. Манай намын зүгээс Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх нэр дэвших байсан. 
 
"Бид Үндсэн хуулийн цэцийн шийдвэртэй санал нийлэхгүй байгаа” гэв. 
 
Харин МАН-ын Бодлогын газрын дарга Н.Батсүмбэрэл “АН-ын дарга С.Эрдэнэ эрх баригч намын захиалгаар ҮХЦ шийдвэр гаргалаа гэж хэвлэлд ярилцлага өгсөн байсан. Харин ч энэ сонгуулийг явуулахгүй байх бодлогыг С.Эрдэнэ баримталж байгаа.  
 
МАН-ын Бага хурал өнөөдөр хуралдах байсан. МАН улс төрийн сонгуулиудад байнга оролцож, улс төрийн соёл гаргаж ирсэн улс төрийн хүчин. Бага хурлаас нэр дэвшигчээ албан ёсоор зарлах байсан. 
 
Сүүлийн үед янз бүрийн байдлаар засгийн эрх барьж байгаа нам руу дайрах болсон. Ялангуяа сөрөг хүчин олон талаас нь дайрч байна” гэлээ. 
 
А.ЦЭЛМЭН
 
"Бид Үндсэн хуулийн цэцийн шийдвэртэй санал нийлэхгүй байгаа”
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0