Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
Элчин сайд нарын гэргий нарт зориулан арга хэмжээ зохион байгуулав
5 жил өмнө   416
Монгол Улсын Гадаад харилцааны яамны дэргэдэх Эмэгтэйчүүдийн дипломат клубын тэргүүн С.Онон Европын Холбооны гишүүн орнуудаас Монгол Улсад хавсран суугаа Грек, Португал, Румын, Словак зэрэг орны Элчин сайд нарын гэргий нарыг 5 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч уулзаж, Эмэгтэйчүүдийн дипломат клубын үйл ажиллагаа, зорилтыг танилцуулж, хамтын ажиллагаа хөгжүүлэх боломжийн талаар санал солилцов.
 
Уулзалтын үеэр Монголыг хавсран ажиллаж буй Элчин сайд нарын гэргий нар нийгмийн сайн сайхны төлөө өөрийн хувь нэмрээ оруулж буй Эмэгтэйчүүдийн дипломат клуб төрийн бус байгууллагын үйл ажиллагааг цаашид дэмжиж, хамтран ажиллахаа илэрхийлэв.
 
Эмэгтэйчүүдийн дипломат клуб нь өөрийн үйл ажиллагааг танилцуулах хүрээнд гадаадын Элчин сайд нарын гэргий нарыг  Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхийн холбооны санаачилгаар байгуулсан Хүүхэд хөгжлийн “Багваахай” төвд зочлуулж , хүүхэд бүрийн тусгай хэрэгцээнд нийцүүлэн хүүхдийг сургууль, цэцэрлэгт суралцахад бэлтгэх, суралцахуйн тохируулгын дэмжлэг үзүүлэх, нийгмийн амьдралд бие даан амьдрах, хөдөлмөр эрхлэхэд туслахад чиглэсэн төвийн ажиллагаатай танилцуулав. Гадаадын зочид хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн төлөө тус төвийн явуулж байгаа үйл ажиллагааг өндрөөр үнэлж амжилт хүсэв.
 
Эмэгтэйчүүдийн дипломат клуб нь Элчин  сайд нарын гэргий нарыг Улаанбаатарт байх хугацаанд нь мөн улсынхаа түүх, соёлын зарим газраар, тухайлбал “Монгол бүжгийн гайхамшиг” тоглолт, Богд хааны ордон музей, Гандан хийд зэргээр зочлуулав.
 
Эх сурвалж: ГХЯ
Элчин сайд нарын гэргий нарт зориулан арга хэмжээ зохион байгуулав
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0