Цөөн үгээр:
  • Өнөөдөр ногоон автобусны тендерийг шалгах түр хороо хаалттай хуралдана
Б.Пүрэвдорж: Д.Гантулга гэдэг хүнийг сонгуулийн золиос болголоо
5 жил өмнө   1523
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны өнөөдөр /2019.05.30/ 10 цаг 20 минутад эхэллээ. Чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлыг УИХ-ын дэд дарга Л.Энх-амгалан танилцуулав.  Үүний даргаар хэлэлцэх асуудалтай холбогдуулан гишүүд үг хэлсэн юм.
 
Энэ үеэр Хэнтий аймгийн 42-р тойргийн нөхөн сонгуультай холбоотой асуудлаар УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж үг хэллээ.
 
Тэрээр Би өнгөрсөн долоо хоногт Хэнтий аймагт ажиллахдаа 10 гаруй айлаар орж 30 гаруй малчидтай уулзаад ирлээ.  Малчид ноолуурын үнэд сэтгэл хангалуун байна. Орон нутгийн иргэд сонгууль явуулах хүсэлтэй байна.Тэр нутгийнхан Д.Гантулга гэдэг хүнийг  том сонгуулийн  золиос болголоо гэж ярьж байна. Хурдан төлөөлөлтэй болж орон нутагтаа юм хиймээр байна гэж хэлж байна. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд нэг суманд 50 сая төгрөгөөр халуун ус л барьсан байна. Тэр сумынхан Д.Гантулгыг сонгоогүй, МАН-ыг сонгосон. Та нар олуулаа байж нийлж байгаа тэр залуугийнхаа тойрогт хөрөнгө оруулалт тавьж болдоггүй юм бэ. Ерөнхий сайд, ЗГХЭГ-ын дарга нь Хэнтий аймгийнх. Яагаад нутагтаа юм хийдэггүй юм. У.Хүрэлсүх жолоочийнхоо хадам ээжээр өргөдөл өгүүлж өнгөрсөн жил  сонгууль хойшлуулсан. Сая МАН-аас сонгогдсон ҮХЦ дээр байгаа гишүүдээрээ  сонгуулийг хойшлууллаа.  Сонгууль болохоор зугтдаг. Ялсны дараа ирээд бялуу хүртдэг энэ нөхрөөсөө МАН салах цаг болсон гэв.
 
А.ЦЭЛМЭН
 
Б.Пүрэвдорж: Д.Гантулга гэдэг хүнийг сонгуулийн золиос болголоо
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0