Цөөн үгээр:
  • С.Зориг агсны амиа алдсан хэргийг нууцаас гаргахыг шаардаж, ҮАБЗ-д хандана
  • Ачит Ихт” ХХК 34 хувиа эзэмшүүлэхэд бэлэн
ҮХЦ-ийн гишүүнд Г.Баясгаланг нэр дэвшүүлнэ
5 жил өмнө   545
УИХ-аас Үндсэн хуулийн цэцийн гишүүнд сонгогдсон  Д.Ганзоригийн бүрэн эрхийн хугацаа  дөрөвдүгээр сард дуусгавар болсон. Энэ  асуудалтай холбогдуулан түүний оронд хэнийг томилох вэ гэдгийг өнөөдөр МАН-ын бүлгийн хурлаар авч хэлэлцлээ. МАН-ын бүлгийн хуралд УИХ-ын дарга Г.Занданшатар цэцийн гишүүнд ЗГХЭГ-ын дэд даргаар ажиллаж буй Г.Баясгаланг нэр дэвшүүлэх санал оруулсан байна. Ингээд бүлгийн гишүүдийн олонх нь түүний саналыг дэмжсэнээр Г.Баясгаланг Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшүүлэхээр болжээ.
 
Г.Баясгалан гэж хэн бэ?
 
ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ
 
1981 онд
 
Баянхонгор аймгийн 10 жилийн нэгдүгээр дунд сургууль
 
1986 онд
 
ОХУ-ын Москвагийн их сургууль
 
1998 онд
 
БНЭУ-ын Делигийн их сургуулийг тус тус төгссөн.
 
Хуульч мэргэжилтэй, Хууль зүйн магистр зэрэгтэй. Орос, Англи хэлтэй.
 
АЖИЛЛАСАН БАЙДАЛ
 
1986-1991 онд
 
Баянхонгор аймгийн прокурорын газарт мөрдөн байцаагч, хяналтын прокурор, туслах прокурор,
 
1991-1999 онд
 
Улсын ерөнхий прокурорын газарт хяналтын прокурор, газрын дарга, зөвлөх,
 
1999-2001 онд
 
Хууль зүйн яаманд газрын дарга, Төрийн нарийн бичгийн дарга,
 
2001-2006 онд
 
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хуулийн бодлогын зөвлөх,
 
2006-2012 онд
 
Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга,
 
2012-2014 онд
 
‘Партнерс форэвэр’ ХХК-ын захирал,
 
2014-2016 онд
 
МАН-ын даргын зөвлөх,
 
2016-2018 онд
 
Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга,
 
2018 оноос
 
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд даргаар ажиллаж байна.
 
Хэрэв УИХ түүнийг дэмжвэл ЗГХЭГ-ын тэргүүн дэд даргыг шинээр томилох асуудал яригдах юм.
 
А.ЦЭЛМЭН
 
 
 
 
 
ҮХЦ-ийн гишүүнд Г.Баясгаланг нэр дэвшүүлнэ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0