Цөөн үгээр:
  • С.Зориг агсны амиа алдсан хэргийг нууцаас гаргахыг шаардаж, ҮАБЗ-д хандана
  • Ачит Ихт” ХХК 34 хувиа эзэмшүүлэхэд бэлэн
УИХ-ын дарга Г.Занданшатарыг хууль зөрчсөн гэж үзэн цэцэд гомдол гаргажээ
5 жил өмнө   445
Хуульч Б.Гүнбилэг Үндсэн хуулийн Цэцэд гомдол гаргаж, УИХ-ын дарга Г.Занданшатарыг Үндсэн хууль зөрчсөн гэж үзжээ. Тэрбээр, Ерөнхийлөгчийн зүгээс Татварын багц хуульд тавьсан хоригийг УИХ-аар хэлэлцэх явцад эхний санал хураалтад хуралдаанд оролцсон гишүүдийн 35,9 хувь нь хоригийг хүлээж авахаар болсон. УИХ-ын гишүүн, МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн зарим гишүүд орж ирээгүй байсан гэсэн шалтгаанаар санал хураалтыг дахин явуулах горимын санал гаргасан. Ингээд горимын саналаар санал хурааж, Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авснаа хүчингүй болгосон.
УИХ-ын чуулганы хуралдааны Дэгийн тухай хуулийн 31.6-д зааснаар гишүүдийн гуравны нэг нь буюу 66,6 хувь нь хоригийг  хүлээж аваагүй бол хууль болон УИХ-ын бусад шийдвэр хүчин төгөлдөр байна гэж заасан. УИХ-ын дарга Г.Занданшатар тэр горимын санал гэгчийг хүлээх авах ёсгүй байсан. Өөрөөр хэлбэл, Дэгийн тухай хуулийн 10.2 дахь хэсэгт “Асуудлыг хэлэлцэх дараалалд гишүүнээс гаргасан саналыг горимын гэх бөгөөд түүгээр нэг удаа санал хураана. Хэлэлцэх асуулдалтай холбогдолгүй бөгөөд хууль зөрчсөн асуудлаар санал хураалт явуулахгүй гэж” заасан. УИХ-ын дарга дахин санал хураалгах боломжгүй байсан. Энэ нь өөрөө Үндсэн хууль зөрчсөн гэж үзэж Цэцэд хандсан гэжээ.
 

 

УИХ-ын дарга Г.Занданшатарыг хууль зөрчсөн гэж үзэн цэцэд гомдол гаргажээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0