Цөөн үгээр:
  • "Morningstar" хамтлагийн гоцлол дуучин Б.Аззаяад хар тамхины хэргээр нэг жилийн хорих ял оноожээ.
  • “Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
Д.Цогтбаатар дипломатчдийн холбогдсон хэргийн талаар мэдээлэл хийнэ
5 жил өмнө   482
Монгол Улсын дипломат паспорттой хоёр иргэн их хэмжээний хар тамхи тээвэрлэж яваад баригдсан хэрэг өнгөрсөн долоо хоногийн дуулиан байв. Тэдний авч явсан хар тамхи их хэмжээний байсан бөгөөд одоо саатуулагдан, хэрэг Герман улсад шалгагдаж буй. Тэгвэл Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар зургадугаар сарын 12-ны өдөр буюу лхагва гаригт УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанд “1992 оны Үндсэн хууль дагаж мөрдөгдөж эхэлснээс хойших хугацаанд Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газрууд, тэдгээрийн ажилтнууд нэр холбогдсон хар тамхи болон бусад хэрэг зөрчлийн талаар” мэдээлэл сонсгохоор болжээ.  Өнгөрсөн хугацаанд Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газрууд, тэдгээрийн ажилтнууд болон дипломат паспорттой иргэдп хар тамхи болон бусад хэрэг зөрчил гаргасан зэрэг мэдээллийг байнгын хорооны хуралдаанаар сонсох юм байна.
 
Сануулахад, Герман улсын Дрезден хотод Монгол Улсын  хоёр дипломатч 70 кг алт тээвэрлэж яваад баригдсан бөгөөд Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг эдгээр саатуулагдсан хүмүүс Монгол Улсаас Туркийн Истанбул дахь Ерөнхий консулын газрын ажилтан, нөгөө нь жолооч байсан гэх мэдээллийг бататгасан. Тэгвэл баривчлагдан саатуулагдаад байгаа дипломатч нь тус улс дахь Консулын газрын дипломатч 40 орчим насны Б.Б гэгч байсан бол түүний жолооч нь 50 орчим насны С.Э байсан гэх мэдээлэл цацагдаж эхэллээ. Жолооч С.Э нь Гадаад харилцааны үе үеийн сайд нар болох Л.Болд, Д.Цогтбаатар нарын жолоочоор ажиллаж байсан гэх мэдээлэл байгаа бол Дипломатч Б.Б нь Улсын Дээд шүүхийн шүүгчээр ажиллаж байсан шүүгч Б.Бат-Эрдэнийн хүү бөгөөд өмнө нь Бангкок, ОХУ-д консулаар ажиллаж байсан, Тагнуулын ерөнхий газарт ажиллаж байсан гэдгийг Тагнуулын ерөнхий газраас мэдэгдсэн.  Мөн дээрх хоёр хүний хувьд нэг удаагийн үйлдэл бус давтамжтай бөгөөд ТЕГ олон жил мөрдөж байсан гэдгийг ч хэлж байсан юм.
 
Түүнээс гадна дээрх хоёр дипломатчийг 2019 оны тавдугаар сарын 31-ний өдөр томилсон бөгөөд тэднийг хар тамхи тээвэрлэгч гадаадын томоохон бүлэглэлд үйлчилдэг байсан гэх мэдээлэл ч байгаа юм.
 
Ц.ОРГИЛ
Д.Цогтбаатар дипломатчдийн холбогдсон хэргийн талаар мэдээлэл хийнэ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0