Цөөн үгээр:
  • "Morningstar" хамтлагийн гоцлол дуучин Б.Аззаяад хар тамхины хэргээр нэг жилийн хорих ял оноожээ.
  • “Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
Төв аймагт 1000 метр квадрат талбайтай хүлэмж ашиглалтад оруулжээ
5 жил өмнө   1053
Төв аймаг 2019 оныг “Бүтээн байгуулалт-Хөрөнгө оруулалтын жил” болгон зарласан. Энэ онд улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар бүтээн байгуулалтын нилээдгүй ажил хийгдэж байгаагийн нэг нь Зуунмод сумын “Соёл амралтын хүрээлэн”-д байгуулагдаж байгаа “Хүлэмжийн цогцолбор парк” юм байна. Өчигдөр тус паркийг ашиглалтад оруулахаар Аймгийн Засаг даргын захирамжаар томилогдсон улсын комисс ажиллажээ.
 
Уг "Хүлэмжийн цогцолбор парк"-ийг барьж байгуулах ажил 2018 онд Төв аймгийн Засаг дарга болон БНСУ-ын Кангвон мужийн захирагч нарын хэлэлцээрийн хүрээнд яригдсан бөгөөд бүтээнбайгуулалтын ажил нь өнгөрсөн тавдугаар сарын 10-нд эхэлжээ. 1000 метр квадрат талбай бүхий уг хүлэмж нь удирдлагын хэсэг, тавцангийн тариалалтын хэсэг, сургалт сурталчилгааны танхим, кофе шоп гэсэн хэсгээс бүрдэж байна. Уг хүлэмж нь хүнсний зориулалтаар ашиглах навчит ногоонуудын ургах таатай орчныг бүрдүүлж, хөрс, агаар, чийгшил, дулаан, усалгааны системийг тасалгааны нөхцөлд зориулан цогцоор нь шийдвэрлэжээ. Тусгайлан бэлтгэсэн тавцан дээр зургаан төрлийн навчит ногоо тарих ажил тун удахгүй эхлэх юм байна.
 
 Мөн "Хүлэмжийн цогцолбор парк" нь залууст экологийн боловсрол олгох сургалтыг зохион байгуулах ажээ.
 
А.ЦЭЛМЭН
Төв аймагт 1000 метр квадрат талбайтай хүлэмж ашиглалтад оруулжээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0