Цөөн үгээр:
  • "Morningstar" хамтлагийн гоцлол дуучин Б.Аззаяад хар тамхины хэргээр нэг жилийн хорих ял оноожээ.
  • “Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг Үндсэн хууль зөрчсөн гэжээ
5 жил өмнө   531
Зарим ажил, албан тушаал эрхэлж буй иргэдийг ялгаварлан гадуурхаж, тэгш бус байдал үүсгэж буй хэмээн Үндсэн хуулийн цэцэд ханджээ.
 
 Нэр бүхий иргэн Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн зарим заалт Үндсэн хуульд нийцэж буй эсэхийг тогтоолгохоор Үндсэн хуулийн цэцэд хандсан байна.  Хууль зүйн их, дээд сургууль төгссөн хүн хоёр жил мэргэжлээрээ ажилласан тохиолдолд хуульчийн сонгон шалгаруулалтад орох, улмаар хуульчийн гэрчилгээ авах, цаашлаад хуульч, шүүгч, прокурор, өмгөөлөгчөөр ажиллах боломжийг энэ хуулиар тодорхой тооны этгээдэд олгохоор байгаа ажээ. Энэ нь тэдгээртэй адилтган үзэж болох ажил, албан тушаал эрхэлж буй бусад иргэдийг ялгаварлан гадуурхаж, тэгш бус байдал үүсгэж байгаа нь ийнхүү Үндсэн хуулийн цэцэд хандах  үндэслэл болсон байна.
 
Иргэний мэдээллийн дагуу үүсгэсэн маргааныг хянан хэлэлцэх Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдөр болно гэж Үндсэн хуулийн цэцийн хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.
Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг Үндсэн хууль зөрчсөн гэжээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0