Цөөн үгээр:
  • "Morningstar" хамтлагийн гоцлол дуучин Б.Аззаяад хар тамхины хэргээр нэг жилийн хорих ял оноожээ.
  • “Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
"МАН өөрийн байгуулсан Засгийн газраа хамгаалж ажиллана"
5 жил өмнө   520
Монгол Ардын Намаас цаг үеийн асуудлаар хэвлэлийн хурал хийлээ.
Энэ үеэр МАН-ын бодлогын газрын дарга Н.Батсүмбэрэл “Сүүлийн хоёр сар орчим сөрөг хүчин болох АН-ын зүгээс улс төрийн ёс зүйгүй, увайгүй үйлдлүүдийг нэлээд гаргаж байна. АН-ынхан эрх барьж байхдаа хасах түвшинд хүргэсэн эдийн засгийг МАН хүлээж авсан. Тухайн үед Ерөнхий сайд Монгол Улс дампуурчихлаа гэж яриад сууж байсан. Дампуурсан төрийг МАН хүлээн авч, эдийн засгийн өсөлтийн өнөөдрийн байдлаар зургаан хувьд хүргээд байна. 
 
Энд нам дамжсан бүлэглэлийн эрх ашиг хөндөж байгаа. Тухайлбал, Улаанбаатар банкны Д.Эрдэнэбилэг гэдэг хүнийг хуулийн байгууллага хорьсон. Тэр банкнаас хамааралтай улс төрийн нам, улстөрчид өнөөдөр жагсаал цуглаан зохион байгуулж байгаа. 
 
Намаасаа сайд, дэд сайдын суудал, сонгуулийн тойрог горилсон хүмүүсээр жагсаал, цуглаан хийлгэж байна. Тэдгээр нөхдүүд хэдхэн яамын онцолж, дайрч байгаа. Эрүүл мэндийн яаман дээр акц хийж байгаа Ж.Амарсанаа гэдэг нөхөр байна. Мөн Гадаад хэргийн яам руу дайрч байгаа. ГХЯ-наас хэд хэдэн дипломатыг эгүүлэн татаж байгаа юм байна. Үүнийг бид Ц.Элбэгдоржийн гар хөл болж, хууль бус зүйл хийдэг сүлжээг нурааж байна гэж харж байгаа. Тийм болохоор Ц.Эрбэгдоржийн зөвлөх хийж байсан хүн яамны гадна жагсаж, даргадаа үйлчилж байна. 
 
Мөн Хууль зүй, дотоод хэргийн яам руу маш их дайрч байна. МАН-ыг сөрөг хүчин байхаас эхлээд Худалдаа хөгжлийн банк, Эрдэнэт үйлдвэртэй холбоотой асуудлыг ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж ярьсаар ирсэн. Гэмгүй иргэдийн сулла, шударга ёсыг тогтоох гэснийх нь төлөө Ц.Нямдорж руу байдгаараа дайрч байна. Энэ байдлаа зогсоох ёстой. 
 
Цаашдаа хууль бусаар олгогдсон газрын зөвшөөрлийг цуцлахын төлөө МАН анхаарч ажиллана. Жишээ нь АН-ын дарга С.Эрдэнэ Хандгайтын ам, Найрамдал, Хүүхдийн паркаас хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн нэр дээр авсан газруудыг шалгуулахын төлөө бид ажиллана. 
 
Цаашлаад 2012-2016 оны хооронд Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан нөхөр, Ч.Сайханбилэг, С.Баярцогт нарын хийсэн Дубайн гэрээ, АН-ын гишүүн Д.Эрдэнэбатын сайдаар ажиллаж байхдаа Багануурын уурхайг будилуулсан асуудлуудыг шалгуулахын төлөө бид ажиллана. 
 
Бидэнд ирсэн мэдээллийн АН-ынхан нэг жагсаалаа 40 сая төгрөгөөр хийж байгаа юм байна.
 
Уналтад орсон байсан эдийн засгийг Засгийн газар сэргээлээ. Одоо цаашаа бүтээн байгууллалтын талаа ажиллах боломжоор хангахын тулд намаас Засгийн газраа дэмжиж ажиллана. 
 
МАН өөрийн байгуулсан Засгийн газраа хамгаалж, дэмжиж ажиллана. Ингэхийн тулд намын дэргэдэх байгууллагууд нэгдэж Засгийн газраа хамгаалах хөдөлгөөн өрнүүлнэ. 
 
2012-2016 онд АН төрийг яаж самууруулсныг ард түмэн, хэвлэл мэдээллийнхэн мартсан байж болно. Бид үүнийг баримттайгаар танилцуулах болно. 
 
Ташрамд дурдахад, 1.2 сая ам.долларыг МАН-ын сайд, дэд сайд авлаа гэх яриа гарсан. Бид үүнийг шалгасан. Энэ нь АН-ын үед дэд сайд хийж байсан О.Эрдэнэбулган гэдэг нөхөртэй холбоотой юм билээ. Францад энэ асуудал нь шалгагдаж байгаа” гэлээ.
"МАН өөрийн байгуулсан Засгийн газраа хамгаалж ажиллана"
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0